Т.САЙХАН
У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллах 12 сайдын нэрс эцсийн байдлаар бэлэн болжээ. Энэ тухай МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж, дараах нэрсийг зарлалаа.
- Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Г.Занданшатар
- Шадар сайд Ө.Энхтүвшин
- Байгаль орчин ногоон хөгжлийн сайд Н.Цэрэнбат
- Батлан хамгаалахын сайд Н.Энхболд
- Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан
- Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар
- Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж
- Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар
- Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ц.Цогзолмаа
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад С.Чинзориг
- Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн
- Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзориг
- Зам, тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ нарыг тус тус нэр дэвшүүлэхээр болсон байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд болсноос хойш 14 хоногийн дотор Засгийн газарт ажиллах гишүүдийн нэрсээ УИХ-д өргөн барих учиртай. Хурлаас гарсан шийдвэрийг намын Удирдах Зөвлөлд танилцуулснаар Байнгын хороо гурав хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх юм. Эх сурвалж: www.polit.mn