Б.ЗАЯА

 Нэгэн зууныг ажрал­гүй давах “Нарны гүүр” ашиг­лалтад орлоо. Японы ард түмний буцалтгүй тус­ламжаар тус гүүрийг гур­ван жилийн хугацаанд барьж дуусгасан юм. 895 метрийн урт, 19.5 м өргөн, хоёр талдаа тус бүр 1.5 метрийн өргөн яв­ган хүний зам бүхий “Нарны гүүр”-т 3.7 тэрбум иений хөрөнгө оруулалт хий­жээ. Гүүрний нээл­тэд Ерөн­хий сайд Н.Алтанхуяг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийс­лэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дар­га Д.Баттулга тэргүү­тэй албаны хүмүүс оролц­сон юм.

Япон улсаас ма­най улсад сууж буй онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Такениро Шимизү “Манай улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Нарны замыг одоогоос арав гаруй жилийн өмнө барьсан. Одоог хүртэл нэг ч засвар хийгдээгүй, бас­хүү хотын иргэд ам сайтай байдагт үнэхээр баярла­даг. Энэ гүүр ч гэсэн нар­ны зам шиг байна гэдгийг амлаж байна” хэмээв.

Энэ ажлын гүйцэтгэгчээр Японы барилгын “JFE” компани ажилласан юм. Тус компани дэлхийн олон улсад төмөр хий­цийн байгууламж, техник, төмрийн бүтээгдэхүүнүү­дийг нийлүүлдэг ажээ.