Д.ГЭРЭЛ

 УИХ дахь МАН-ын гишүүд өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдын өрөө рүү хүчээр оржээ. УИХ-ын гишүүн С.Батболд, У.Хүрэлсүх, Д.Дэмбэрэл тэргүүтэй 10 гаруй гишүүн  З.Энхболдын хурлыг үймүүлж, үзэл бодлоо илэрхийлсэн байна. Энэ үеэр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж байжээ. МАН-ын ги­шүүд “Өвөрхангай аймагт АН-аас нэр дэвшсэн Г.Бат­хүү, Д.Зоригт нарыг УИХ-ын тангараг өргүү­лэ­хийг хүлээн зөвшөөрөх­гүй. Үүнийгээ хойшлуул” гэ­сэн шаардлагыг тавьсан байна.

Шаардлагыг бие­лүү­лэх­гүй бол тэмцэл хийхээ дуул­гажээ.