Х.ОЮУНБОЛД

Хойд Солонгос Д.Трампын Засгийн газар дайн зарлалаа гэж үзэж байгаа юм. Гэвч  үүнийг нь Цагаан ордон няцааж,  учир утгагүй зүйл  гэж үзэж байгаа аж. БНАСУ-ын Гадаад хэргийн сайд Ри  Ён Хо “АНУ дайн зарласны хариуд Хойд  Солонгос Америкийн  онгоцыг тэдний агаарын хилийн орон зайд  байсан эсэхийг хамаарахгүйгээр унагаах эрхтэй” гэж сэрэмжлүүллээ. Тэрээр Нью-Йорк дахь НҮБ-ын Ерөнхий Ассемблейн хуралд оролцох үеэрээ “Дэлхийн бүх улс орон АНУ эхэлж манай улсад дайн зарласан гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс бид эсэргүүцлийн бүх арга хэмжээг авах болно. Манай агаарын хилийн дотор эсвэл гадаа байсан эсэхийг  харгалзахгүйгээр  Америкийн  бөмбөгдөгч онгоцнуудыг унагаах эрхтэй” гэж онцлон тэмдэглэсэн байна. Өнгөрсөн бямба гаригт Америкийн  нисэх хүчний онгоц өмнө нь очиж байгаагүй Хойд  Солонгосын  зүүн эргийн  цэрэг зэвсэггүй  бүс нутаг дээгүүр ниссэн юм. Цагаан ордны хэвлэл мэдээллийн албаны төлөөлөгч  Сара Сандерс “Хойд Солонгосын энэ заналхийллийн хариуд олон улсын агаарын орон зайд нисч байгаа өөр улсын  онгоцыг буудах нь зохисгүй үйлдэл юм” гэсэн хариулт өгсөн байна. Ри Ён Хогийн  хийсэн мэдэгдэл нь  нэгэнт муудаад байгаа хоёр улсын хоорондын  зөрчлийг улам дэвэргэсэн алхам юм. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын  хурлын индэр дээрээс “Хэрэв Хойд Солонгос  заналхийллээ үргэлжлүүлсээр байвал тэднийг бүрмөсөн устгана” гэж хэлсэн билээ.  Мөн АНУ  өөрийгөө болон холбоотон улсуудаа хамгаалахаас өөр аргагүй болно гэж мэдэгдсэн юм. Тэрээр хойдуудын удирдагч Ким Жон Ун бол “Амиа хорлох зорилготой  пуужин унасан хүн” гэж  хэлсэн юм. Үүний хариуд Ким “Сэтгэцийн өвчтэй хөгшин АНУ-ыг галд живүүлнэ” гэжээ. Мөн Ри Ён Хо  сэтгүүлчдэд хандан хэлсэн үгэндээ “Түүний НҮБ-д тавьсан илтгэлийн дараа Д.Трампын цахим хуудастаа бичсэн үгнээс дурдсан” байна.  Д.Трамп “Хойд Солонгосын гадаад хэргийн яамны  сайдын НҮБ-д хэлсэн үгийг сонслоо. Тэр пуужингийн  хүний санааг давтаж байна. Гэхдээ тэд удаан үргэлжлэхгүй” гэж цахим хуудастаа  бичжээ. Харин Ри Хо Ён “Д. Трамп манай манлайлал удаан үргэлжлэхгүй. Тэр Хойд Солонгост  дайн зарлаж байна” гэж хэлэв.  АНУ-ын Үндсэн хуульд зааснаар тус улсын Конгресс нь дайн зарласан ийм мэдэгдлийг хийж чадах эрх бүхий ганц байгууллага юм байна. Хойдуудын Гадаад хэргийн яамны сайд хоёр улсын хооронд өрнөж байгаа “Аман дайн” ямар ч тохиолдолд  битгий бодит үйлдэл болж хувираасай гэсэн өөрийн хүслээ илэрхийлжээ.  Түүний хэвлэл мэдээллийнхэнд хандаж хэлсэн үгний дараа Пентагоноос  хэрэв Пхеньян өдөөн хатгахаа болихгүй бол, Хойд Солонгостой харьцах боломжийг Ерөнхийлөгч Д.Трампад өгнө гэж сануулсан байна. Пхеньянын Америкийн байлдааны  онгоцыг унагаах  болно гэсэн заналхийллийн улмаас  Хойд Солонгосын далай дээгүүр  Ф-15  сөнөөгч  онгоц дагалдсан В1-В бөмбөгдөгч онгоцыг эргүүлийн нислэг хийхэд хүргэсэн юм.

medee-dund