Г.АМАР
Энэ оны эхний хагасын байдлаар ОХУ-ын хамгийн аюултай хотоор Москва дахин нэрлэгдлээ. Москва хотод 71 мянган гэмт хэрэг гарсан бол энэ хотын ойролцоох бүс 43 668 гэмт хэргээр хоёрдугаар байранд орсон байна. Харин гуравдугаар байранд 33 492 гэмт хэргээр Краснодарын хязгаар багтжээ. Энэ тухай ОХУ-ын Ерөнхий прокурорын газраас хэвлэсэн гэмт хэргийн судалгааны тайланд тэмдэглэсэн байна. Гэхдээ гэмт хэргийн тоо ОХУ-д урьд оныхоос буураад байгаа бөгөөд зөвхөн Москва хотод л гэхэд 23,9%-иар буурсан байна.
Эх сурвалж: www.zms.mn