Г.АМАР
Өнгөрсөн ням гарагт ХБНГУ-д болж өнгөрсөн Бундестагийн сонгуулиар Анжела Меркелийн тэргүүлсэн Христийн ардчилсан холбоо эвсэл 32.5 %, түүний гол өрсөлдөгч Социал демократ нам 20%, хэт барууны буюу үндсэрхэг үзэлтнүүдийн Германы альтернатив нам 13.5%, Ногоон нам 9.5%, Чөлөөт ардчилагчид нам 9%, -ийн санал авчээ. Ийнхүү анх удаагаа Германы альтернатив нам Бундестагт суудалтай болж байна. Германы Канцлер Анжела Меркель “Энх тайвны ард хүч чадал байдаг гэсэн уриаг би олон жил удирдлага болгож ирсэн. Иймээс би Засгийн газрын бүрэлдэхүүнийг шинээр танилцуулна гэдэгтээ итгэлтэй байсан” гэжээ. Мөн тэрээр арванхоёрдугаар сарын 25-нд болох Зул сарын баяраас өмнө эвслийн шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг зарлана гэж мэдэгдлээ. Германы сонгуулиар автомат машины дүнг шууд зарладаг бол дараа нь бүх саналын хуудсыг дахин гараар тоолж баталгаажуулдаг юм. Иймээс ямар нэгэн маргаан гардаггүй.
Эх сурвалж: www.zms.mn