Ч.ЗОТОЛ

Сэтгүүлзүйхэл шинжлэл, орчуулга, сурдалгаа болон нийгмийн олон чиглэлд   ухаан бодол, ур чадвар, чин сэтгэл, идэвх зүтгэлээ зориулжтэдгээрийг дотор нь нарийвчлахын зэрэгцээ бас  дэлгэрүүлэн өргөжүүлжмонгол түмнээ  соён гэгээрүүлэхүйн их далайд  замчилж  байдаг хүн бол Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч  Ц.Дашдондов гуай билээ. Энэ эрхэм үйлсийнх  нь нэгэн тодотгол болсон бүтээл саяхан хэвлэгдсэн ньМонгол-Англи өвөрмөц хэлц, хэллэгийн их гарын толь юм. Үүнээс өмнө ч өвөрмөц хэллэг, хэлц үгийн болон харилцан ярианы зэрэг толь бичгүүд  гаргасан. Бүгд хэлний салбарын багш, оюутан сурагчид, судлаачид төдийгүй хэл сурахаар шамдаж буй хүмүүст үзэж харах, харьцуулж судлах, шинэ сэдэл санаа төрүүлэх сайн гарын авлага болсон. Харин их гарын толь өмнөхөөсөө юугаар онцлог болсон тухайд зохиогчӨмнөх өвөрмөц хэллэлгийн толиуд маань ихэнхдээ дунд гарынх байсныг эрсэд  аривжуулж томсгоод их гарынх болгосноор барахгүй шүндэл/утгын тайлбар\, цигдэл /үгийн тайлбар/, тодотгол зүүлт/footnote/, жишээ зэрэгцүүлэл, шигтгээ сэлт олноор орсон. Хасвралт гэхэд л хэд хэд буйн дотор орон оронд хэрэглэгддэг онч мэргэн үгс ч байгаа. Толь ерөнхийдөө томорч энгмйнээр томъёолбол, Их гарынх болсон. Учир нь өвөрмөц хэлц, хэллэгийн толио өмнө нь тавантаа тэрлүүлу тшүмний хүртээл болгосон. Тэгэх тоолондоо баяжуулаад л байсан. Ингэсэн ч барагдахгүй баялаг юм гээч. Уудлах тусам унлдарч гарч ирэх аятайхэмээн тайлагнажээ.

9-25-11

Их гарын гэж нэрлэсэн  энэ толь нэрэндээ оносон багтаамж ихтэй, шүүж шүүрдэж үзэхүйд харьцуулж харах зүйл тун ч  олон  юм. Монгол хэлний  баялаг сан, орчуулахад адармаатай  хэлц, хэллэг, хэвшмэл үгсийг англи хэлний тохирох хувилбаруудтай дүйлгэн зэрэгцүүлсэн нь  тун сонирхолтой судалгааТүүнээс гадна  зөвхөн англи хэл суралцагчдад  гэлтгүй монгол хэлний  өвөрмөц хэлц, хэллэгийн арвин их санг бүгдийг багцалсан  нь монгол хэлээ сурч, судалж буй хүүхэд, залуус, манай эх хэлийг сурч судалж буй  гадаад хүмүүст сайн гарын авлагатом сан юм. Шинэ бүтээлийн тухай ШУА-ийн ерөнхийлөгч,академич Д.Рэгдэл  “Хүмүүн заяанд төрөгсдийн хувьд биелүүлбэл зохилтой эрхэм үйлсийн нэг нь ном бүтээх явдал хэмээн үзэх нь нийгэмд түгээмэл болоод байгаа юм уу даа. Гэтэл ном бүтээгч хүний тоо тийм ч олон байдаггүй, төдийлөн олширдоггүйн учир юунд байдаг юм бол...

Хүнд хэрэг болдог, жинхэнэ ном бүтээгчдийн тухай ярьж байгаа юм шүү дээ. Монголчууд бидний нөгөөНом дор мөргөмүхэмээн яриад байдаг тэр зиндааны, түүнд дөхөж очих ном бүтээдэг хүний тухай хэлэх гэсэн санаа л даа. Харин хүмүүн төрөлхтөн яагаад номыг ингэж эрхэмлэн авч үзэх болов гэдэг нь их урт түүхтэй асуудал.

Цаасан дээр хэвлэгдсэн ном өдгөө өөр янз бүрийн мэдээлэл тээгчээр дамжин уншигч, хэрэглэгчдэд очиж байгаа нь шинжлэх ухаан, технологийн дэвшлийн нэгээхэн илрэл төдий юм. Жинхэнэ ном бүтээгч цөөн ч тийм хүмүүс байсаар байгаа нь бас сайн хэрэг. Монголдоо чанартай, жинхэнэ ном бүтээдэг олон биш хүний нэг том төлөөлөгч бол мэргэн гүүш, толь бүтээгч, сэтгүүлч Ц.Дашдондов гуай байгаа юм. Энэ сайхан хүнтэй нэгэн цаг дор амьдарч, танилцаж, үг солилцож, бүтээл номын дээжнээс нь хүртэж яваа минь урьдын ерөөл байсан уу, хувь заяаны минь шагнал ч юм уу, мэдэхгүй.

Билгүүн номч Ц.Дамдинсүрэн гуай алдарт “30 мянгатын ногоон”-оо хийж байхдааТоль гэдэг хэцүү ажил, Перец гэдэг халуун ногоогэсэн юм гэдэг. Энэ болҮгийн толь”-д зориулсан үг. Харин хэлц үгийн толь хийх нь илүү хэцүү ажил юм. Эрхэм нөхөр, эрдэмт гүүш, ШУА-ийн дээд шагнал- Хубилай хааны алтан медальт, Хэл, зохиолын хүрээлэнгийн анхны Хүндэт доктор Ц.Дашдондов гуайХэлц үгийнтоль бүтээх чиглэлээр Монголдоо “Number one” болчихсон хүн гэдэг нь Их гарын толиос нь тодорхой харагдлаа. Энэ их ажлыг яаж нугалав гэж гайхав. Монгол хэлц үгээ сонгож олж авах нь л гэхэд нэг маягийн толь хийхийн дайны ажил. Түүнд тохирсон англи хувилбаруудыг Английн хэлц үгийн далайгаас шүүж авах нь аргагүй л эрдэмт, хатуужил тэвчээр дүүрэн хүний хийдэг ажил.

Их гарын толийг эргүүлж тойруулж үзэхэд номд гэгээрсэн хүн мэдлэг зааж хийсэн нь илт. Мэдлэгийг эзэмшигч хүн л мэдлэгийг бүтээж чадна гэж би итгэдэг. “Их гарын толь”-иос эрдэмт хүмүүн Ц.Дашдондов гуай мэдлэгийг бүтээгээд зогсохгүй бас түгээгч болох нь улам тодорч байна. Ганцаараа багавтархан хүрээлэнгийн нэг нэгжийн дайтай бүтээл гаргаж байгаа хүнийг гайхахаас ч яахав, судлагдахуун гэж үзэхээс ч яахав” хэмээн тэмдэглэжээ. Үүнтэй санал нийлэхгүй хүн гарахгүй гэдэгт итгэлтэй байна. Мэдлэгийг бүтээгээд зогсохгүй түгээн дэлгэрүүлэх нь усанд муухан нэгэн далайг гатлахын өмнө  барьц алдан сандаруйд хөтөч хийгээд  завьчин болж  туслах-аврахтай агаар нэгэн буй заа.  Хэл судлалд гэрэл асаасан их гарын толийн гэрэлд мэддэг нь улам гэрэлтэн баясч, мэддэггүй нь мэдэх, чадахын төлөө зорих  болтугай.

medee-dund