Т.САЙХАН

Сүүлийн үед АТГ-ыг ихэд гоочлох болов. “Ажил хийдэггүй, авилга бууруулдаггүй ” гээд л Төрийн тэргүүнээс эхлээд ярьж, эхэлсэн. Шат бүртээ идээ бээр мэт бугласан авлигатай тэмцэнэ гэдэг ганцхан байгууллагын хэмжээнд тийм ч амар ажил биш. Гэхдээ тус газрынхан хоточ нохойн үүргээ умарталгүй, өнгөрсөн хугацаанд олон хэрэг дээр ажиллаж ирсэн байдаг. Маргааш /09.25/ гэхэд АТГ-аас БХЯ-ны удирдлагуудад салбарт нь хийсэн шалгалтын дүн мэдээг хүргэх гэж байна. Энэ салбарт авлигын асуудал олонтаа сонсогддог. Ялангуяа энхийг сахиулагчдын мөнгөн урамшуулал, цол, албан тушаал дэвшихэд хүртэл гар хардаг болсон нь нууц биш. Тэгвэл АТГ-аас салбартай холбоотой авлигын хэрэг дээр ажиллаж, хэд хэдэн хэрэгт эрүү үүсгэсэн тухай дуулдаж байна. Тухайлбал, Энхийг сахиулагчдын цалин, урамшуулалтай холбоотой асуудалд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Хэргийн явц болон бусад шалгалтын дүн мэдээг ийнхүү маргааш мэдээлэхээр болсон байна. Ер нь ганцхан БХЯ гэлтгүй бүх яам, төрийн байгууллагуудад энэ төрлийн шалгалтыг явуулсан бөгөөд цаашид удирлагуудыг нь дуудан уулзаж, шалгалтын дүн мэдээг хүргэхээр болжээ.

Эх сурвалж:www.polit.mn