Г.АМАР
Англид төрсөн хүүхдүүдийн дунд жил болгон “Топ 10 нэр” тодруулдаг юм байна. Тэгвэл 2016 онд төрсөн эрэгтэй хүүхдүүдийн эхний наймд Мухаммед нэр оржээ.Энэ нь удахгүй маш олон жентльмен Мухаммед гэж нэрлэгдэх англичууд бий болно гэсэн үг. Топ 10-н эрэгтэй хүүхдийн нэрд Мухаммед нэрнээс гадна Оливер болон хан хөвгүүдийн Гарри, Жорж мөн Жек, Жейкоб, Ной, Чарли, Томас, Оскар гэсэн нэр орсон байна. Харин эмэгтэй топ 10-д Оливи, Амели, Эмили, Айла, Ава, Изабелла, Лили, Жессика, Элла, Мия нэр багтав. Өнгөрсөн онд Англид нийт 696 мянган хүүхэд төржээ.
Эх сурвалж: www.polit.mn