Г.АМАР
Өчигдөр Парижын прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт метроны "Шатле-Лез Аль" станцын ойролцоо цэргийн эргүүлрүү довтолсон этгээдийг террорист ажиллагаа явуулсан хэмээн буруутгажээ. Ийнхүү 39 настай энэ этгээд террорист зорилгоор төрийн төлөөлөгчийн амь насанд халдахаар завдсан хэрэгт шүүгдэхээр боллоо. Хэрэгтэн этгээд мөрдөн байцаалтын явцад цэргийн харуулыг алах гэж оролдсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм байна. Энэ сарын 15 –нд хутга барьсан этгээд “Аллах акбаар” хэмээн орилж эргүүлийн цэргүүдрүү довтолсон боловч газар дээрээ баривчлагдсан юм. Францын нийслэлд хэд хэдэн том халдлага гарсны дараа, 2015 оны нэгдүгээр сараас цэргийн эргүүл гарах болсон бөгөөд энэ хугацаанд тэдэнрүү цагаач экстремистууд ийнхүү долоо дахь удаагаа халдаад байна.
Эх сурвалж: www.polit.mn