Г.АМАР
АНУ-аас нэмэж 3000 цэрэг Афганистанд явуулахаар болжээ. Энэ тухай АНУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Майкл Эндрюс өчигдөр мэдэгдлээ. Харин террористуудаас нууцлахын тулд ямар төрлийн ямар зэвсэглэлтэй очихыг нууцлаж байна гэж тэрээр нэмж мэдэгдэв. Урд нь АНУ-ын Батлан хамгаалах яамнаас Афганистанд байгаа 11 мянган цэргийг 14 мянга болгох шаардлагатай байгаа тухай мэдэгдэж байсан юм. Энэ нь 2011 онд Афганистанд АНУ-ын 101 мянган цэрэг байрлаж байсантай харьцуулахад маш бага тоо юм.
Афганистанд явуулж буй өнөөгийн байлдааны ажиллагааг АНУ 2001 оны намар эхлүүлж байсан бөгөөд энэ хугацаанд 2300 цэрэг алагдаж 17 мянга гаруй нь шархадаад байгаа билээ.
Эх сурвалж: www.polit.mn