Г.САНАА
Өнөө өглөө үүрээр Умард Солонгосоос харвасан пуужин Японы нутаг дээгүүр нисэж Хоккайдо арлаас 2000 км зайд, далайд унажээ. Энэ нь лхагва гарагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс Хойд Солонгосын эсрэг авсан ээлжит арга хэмжээнээс хойш болж буй анхны пуужингийн туршилт юм. Дашрамд дурдахад Умард Солонгос хүн ам 24 896 551.Нийт 1280 000 цэрэгтэй. Үүнээс хуурай замын цэрэг 1100 мянга усан цэрэг 60 мянга агаарын цэрэг 110 мянга пуужинт цэрэг 10 мянга, бэлтгэл 7 сая 620 мянган цэрэгтэй. Харин Өмнөд Солонгос 51 696 216 хүн амтай, 625 мянган байнгын цэрэг, 3 сая 100 мянган бэлтгэл цэрэгтэй юм.
Эх сурвалж: www.polit.mn