Ж.ЦОГЗОЛМАА
Хар салхи Ирмагийн талаарх урьдчилсан мэдээллүүд хөрөнгийн зах зээлийг уналтад оруулаад байгаа тухай Блүүмберг мэдээллээ. Хар салхи Ирма нь өнгөрсөн мягмар гаригийн орой Атлантын далайгаас Пуэрто Рико-гчиглэсэн тухай олон улсын агентлагууд мэдээлж байна. Энэхүү хар салхи Флоридад нүүрлэх магадлалтай бөгөөдихээхэн хэмжээний хөрөнгийн хохирол учруулж болзошгүй байгаа юм. Урьдчилсан мэдээллээр хохирлын хэмжээКатрина хар салхиныхаас давах төлөвтэй байгаа.
Ирма хар салхины дуулианаар хөрөнгийн зах зээл, хувьцаа, даатгалын үйлчилгээнүүдэд нөлөөллөө үзүүлээдэхэлжээ. Тухайлбал, Barclays Plc-ийн үзэж буйгаар хохирлын хэмжээ 130 тэрбум ам.долларт хүрэх магадлалтайюм. Түүнчлэн хар салхи цахилгаан станцуудын түлшний хэрэглээнд нөлөөлснөөр байгалийн хийн эрэлт буурахмагадлалтай гэж ажиглагчид дүгнэж байна. Ирма хар салхи нь Техаст үлэмж хэмжээний хохирол учруулсан Харвихар салхинаас хоёр долоо хоногийн дараа ийнхүү нүүрлээд байна. Техас бол АНУ-ын газрын тосныболовсруулалтын чухал цэг. Тиймээс ч учирсан хохирлын хэмжээ бараг 180 тэрбум ам.доллараар хэмжигдэжбайгаа билээ. “Ирма бол мянга мянган хүний амь авч оддог аймшигт хар салхи юм. Энэ бол зөвхөн үер усны аюулдагуулж буй Харви хар салхи биш. Харин энэ бол жинхэнэ Бурхны хар шуурга” гэж Жеоржиад төвтэй гамшгийншинжилгээний Enki Research-ийн шинжээч Чак Уотсон хэлжээ.
Ирмагийн салхины хурд өнгөрсөн мягмар гаригт цагт 300 км байсан байна. Ирма хар салхи Миамид 1926 ондучруулсан хохирол 125-130 тэрбум ам.доллар болсон гэж Barclays-ийн шинжээч Жэй Гелб тэмдэглэсэн байв. Ихэнхдээ даатгалгүй байсан хөрөнгийн алдагдал байжээ. Тэгвэл 2005 онд учирсан Катрина хар салхины хохиролдаатгалтай болон даатгалгүй хэлбэрээр энэ онд тооцсоноор 160 тэрбум ам.долларт хүрч байгаа юм. ТэгвэлУотсоны үзэж буйгаар энэ удаагийн хар салхины хохирол 8-10 тэрбум ам.долларт түвэггүй хүрэх аж. Мөн салхизамдаа таарсан Сан Жуан, Пуэрто Рико зэрэг газруудыг сүйтгэж чадах юм.
Хэдийгээр Флоридад учрах хохирлыг урьдчилан хэлэхэд эрт байгаа ч Миамигийн хохирлын загварт тулгуурлан үзэхэд хамаагүй өндөр гэж шинжээчид дүгнэж байна. Флорида бол жүржийн жүүс үйлдвэрлэлээрээ Бразилийн дараа ордог хамгийн том үйлдвэрлэгч юм. Тэгвэл жүржийн жүүсний арваннэгдүгээр сард биетээр хүргэгдэх үнэ 6.2 хувиар өсч нэг паунд нь 1.45 ам.доллар болсон байна. “Бидний хамгийн их санаа зовж буй зүйл бол Флоридагийн жүүс. Хангалттай их хэмжээний жимс бэлэн болоод байна шүү дээ” гэж Maryland дахь Commodity Weather Group компанийн хамтран үүсгэн байгуулагч Жоил Уидонер хэлжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин