Малайзад суралцах давуу талуудаас:
Англи хэлийг орчинд нь үзэх боломж
• Амьжиргааны өртөг хямд 1 сард байр, хоолны зардал 200$ орчим болно
• АНУ, Австрали, Английн их сургуулиудын дипломтай төгсөнө
• Англи, Австрали, АНУ руу шилжих хөтөлбөрүүдтэй
• Сургалтын төлбөр АНУ, Австрали, Англиас 3-5 дахин хямд
• Цахилгааны инженер, сувилахуйн ухаааны чиглэлээр суралцахад зардал
• хямд.Төгссөний дараа ажлын байр 100 хувийн баталгаатай.
Тайваньд суралцах давуу талуудаас:
• Их сургуулиудын шинжлэх ухааны материаллаг бааз суурь маш сайн.Засгийн газраас санхүүгийн дэмжлэг их үзүүлдэг.
• Сургалтын төлбөр харьцангуй хямд
• Тэтгэлэг авах боломж ихтэй .Манай өмнөх оюутнуудаас 40 хувь нь төрөл бүрийн тэтгэлэгт хамрагдсан
• Байр, хоолны зардал боломжийн
• Инженер, архитектур, анагаах ухаан, байгалийн шинжлэлээр суралцвал бусад улсуудтай харьцуулахад сургалтын төлбөр хямд
• Хятад хэлний бэлтгэлийн төлбөр өндөр байдаг ч үндсэн мэргэжлийн ангийн сургалтын төлбөр маш хямд болдог
Чех улсад суралцах давуу талуудаас:
• Бакалавр, магистрын сургалт үнэ төлбөргүй. /Зөвхөн чех хэлний бэлтгэл нь төлбөртэй
• Амьжиргааны өртөг бусад Европын Холбооны улсуудтай харьцуулахад маш хямд нэг сарын байр, хоолны зардал 200$-т багтана
• Европын холбооны гишүүн тул Европ даяар чөлөөтэй зорчих боломжтой
• Чех хэл нь славян хэлний аймаг багтах тул орос хэлтэй хүний хувьд сурахад маш хялбар
Хятад улсад суралцах давуу талуудаас:
• Хятад хэл нь дэлхийн хамгийн хэрэгцээтэй гадаад хэлний нэг
• Хөрш улс тул ирж,очих зардал хямд
• Хоолны зардал хамгийн хямд
• БНХАУ-ын ЗаГ-ын болон зарим хотуудын засаг захиргааны тэтгэлэгт хамрагдах боломжтой
АНУ-д суралцах давуу талуудаас:
• Дэлхий хамгийн хүчирхэг эдийн засагтай улс тул бизнесийн чиглэлийн сургалтаараа дэлхийд хамгийн шилдэг нь
• Сурахын хажуугаар ажиллах боломжтой
• Хөтөлбөрөө ямар хугацаанд дуусгах вэ гэдгээ уян хатан шийддэг
• Төгссөний дараа эзэмшсэн мэргэжлээрээ нэг жилийн хугацаатай өндөр цалинтай ажиллах зөвшөөрөл өгдөг