Н.МӨНХЖИН
Брэд Питт (53 настай), Женнифер Анистон (48) нар нэг үе Холливудын хамгийн атаархам хосыг бүрдүүлж байсан чтэдний хамтын амьдрал ердөө л таван жил үргэлжилсэн юм. Брэдийн амьдралд өөр бүсгүй буюу Анжелина Жолигарч ирснээр тэдний холбоо тасарч байсан билээ. Жоли, Питт хоёр “Ноён болон Хатагтай Смит” кинондтоглосныхоо дараа бие биедээ дурлаж, 2006 оны наймдугаар сард Францын Chateau Miraval тансаг эдлэн дээрхуримаа хийж байв. Гэвч нэрт жүжигчин архинд донтсон болон бас бус асуудлын улмаас Холливудын хамгийналдарт хос хоёр тийш болсон юм. Үүний дараа нэг хэсэг хямарсан Брэд Питт одоо эргэн сэргэж, амьдралынхаажолоог эргүүлэн атгасан бололтой. Америкийн Life & Style сэтгүүл мэдээлж буйгаар, Брэд Питт экс эхнэрЖеннифер Анистон руу утасдаж Анжелинагаас болж хаяж явсандаа уучлал гуйжээ. Анистон ч энэ дуудлагадсэтгэл хангалуун байгаа аж. Тэрээр уучлалыг хүлээн авч, одоо урагшаа харах цаг болсон гэж экс нөхөртөөхэлжээ. Ямар ч байсан тэдний харилцаанд зүгээргүй нэг “оч үсэрлээ” хэмээн хэвлэлүүд бичиж байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин