Н.МӨНХЖИН

2014 оны арванхоёрдугаар сард “Mafia capitale” буюу Италийн нийслэл Ром хотын мафийн гол тархи, хэт барууны үзэлтэй экс террорист Массимо Карминатийг баривчлахад улс төрийн хуйвалдааны ачаар олон жилийн турш оршин тогтнож байсан төрийн байгууллаар халхлагдсан авлигын систем илэрч байсан билээ. “Mafia capitale”-гийн хэргийг шалгахад тэд Итали дахь цагаачлалыг гартаа авч хар тамхины наймаанаас илүүтэй ашиг олж байсан нь тогтоогдсон юм. Өнгөрсөн даваа гаригт Италийн цагдаа тусгай ажиллагаа явуулж өмнөд хэсгийн Калабриа мужаасНдрангетамафийн 68 гишүүнийг саатуулан баривчилжээ. Тэднийг цагаачдыг хүлээж авдаг Европын хамгийн том төвийг ашиг олох зорилгоор хяналтдаа байлгаж байсан хэмээн үзэж байна. “Ндрангета”-д харъяалагддагАренабүлгийн гишүүд Калабриа мужийн газар нутаг дээр айлган сүрдүүлэлт, спортын хууль бус бооцооноос гадна цагаачдыг хүлээж авах төв болон Лампедуза дахь цагаачдын хуарангийн хоол хүнсний хангалт, угааж цэвэрлэх үйлчилгээ, ажилчид хөлслөх зэргийг хяналтдаа авсан байв. Тэд эдгээр гэрээнээс жилд 30 сая еврогийн ашиг олдог байжээ. “Аренамафийнхан Калабриа мужийн Энэрлийн ахан дүүс байгууллагын тэргүүн Леонардо Сакко, мужийн сүмийн тэргүүн Эдуардо Скордио нараар дамжуулан цагаачдыг хүлээж авах төвийг удирдан хянаж байсан юм.

2006-2013 онд тус төв Европын холбооны сангаас 103 сая еврогийн тусламж авчээ. Үүний 36 сая нь шуудНдрангета”-гийн халаасанд орсон байна. Мафитай хуйвалдаж байсан ламтан гэхэд л 3.6 сая еврогийнорлоготойажилласан аж. Тэрээр зөвхөн 2007 онд дүрвэгчдэд ном айлдсаныхаа төлөө 132 мянган евро авч байжээ.

Европын холбооны сан болон Италийн Засгийн газраас цагаачдын төвд зориулан олгож байсан хөрөнгө мөнгө мафийн хамсаатан Саккогийн ачаар сүмийн мэдэлд шилжиж байсан юм. Сакко нь Калабриа дахь католик шашны хамгийн том байгууллагыг үндэслэгч төдийгүй өмнөд нутгийн алдартай бизнесмэн, улс төрд нөлөөтэй нэгэн. Тэрээр одоогийн Дотоод хэргийн сайд Анжелино Алфаногийн ойрын хүн бөгөөд Кротонегийн нисэх онгоцны буудлын Удирдах зөвлөлийн гишүүн ажээ. Цагаач, дүрвэгчдэд зориулсан мөнгийг зувчуулсан мафийнхан тэр мөнгөө хөлөг онгоц, байшин, дарвуулт хөлөг худалдаж авахад зарцуулдаг байв. “Мөнгө, эрх мэдэл байгаа газарт “Ндрангета” ирж, хамгийн цөхөрсөн, ядарсан хүмүүсийн халаасыг ч ухаж байна” хэмээн прокурорын газрын мэдэгдэлд онцолжээ. Италийн өмнөд нутагт цагаачдыг “сааж” ашиг олж байсан мафийн 68 гишүүнийг баривчилсан бол, хойд нутагт бас нэг тусгай ажиллагаа явуулж Германы “Лидл” супер­маркетийн сүлжээнд нэвтэрсэн мафийг ил­рүүлээд байна. Цагдаа нар Сицилийн “Коза Ностра”-гийн нэг салбарын 15 гишүүнийг саатуулжээ. Тус мафи Италийн хойд нутаг болон Сицили арал дээр Германы супермаркетийн сүлжээг ашиглаж дөрвөн супермаркет ажиллуулж байжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин