Ө.СОДОН

 Өмнөговь  аймгийн МАН-ын  хорооны  дарга Л.Энхболдыг  тойрсон  хэл ам  сүүлийн үед  тасрахаа  байжээ. Өнгөрсөн УИХ-ын  сонгуулиар  өөрөө нэр дэвших гэж үзээд бараагүйдээ  шаралхаж намаас нь илгээсэн Х.Бадамсүрэнгийнхээ  эсрэг ажилласан гэдэг   бараан мэдээ  түүнийг сонгуулиас  хойш тойрч байна. Өөрөөр  хэлбэл мань  хүнээс болж МАН Өмнөговийн тойрогоо  алдлаа  гэдэг мессеж  хүчтэй тарсан  юм.  Гэтэл  дайны  хажуугаар дажин гэгч  болж  тус  аймгийн  МАН-ын хорооны  барилгатай холбоотой  асуудлаар  Л.Энхболд дарга  шүүхийн хаалга  татах болжээ. Хэрэг явдал юу  болсныг лавлавал  Тавантолгойн нүүрсийг борлуулах, тээвэрлэх ажиллагаанаас мөнгө  “босгож” МАН-ын байр бариулах ажлыг  түүнд даалгасан юм байна. Байрыг ч барьж. Гэхдээ барилга  бариулахдаа  ажил  гүйцэтгэгч  компаниа гурван ч удаа  сольсон  байна. Ингэж  сольж, холихдоо  ажлын  хөлсийг  нь өгөлгүй “луу унжсанаас” болж ком­паниуд нь  Л.Энхболдыг шүүхэд өгсөн  аж.  Сүүлийн үед Л.Энхболд  дарга  орон нутгийн сонгуулийн дараагаар Засаг дарга болно хэмээн  гүйж  яваа  нь намынхных  нь  дургүйг бүр ч  их хүргэсэн тухай  Өмнөговь  аймгйн  МАН-ынхан  хоорондоо ярих болжээ.