Л.ХЭРЛЭН

МАН-ынхан  2016 оны сонгуулийн өмнө 60 тэрбум төгрөг босгох төлөвлөгөө боловсруулж байсан бичлэгийг тухайн үед Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамъян хэвлэлийн хурал хийж, олон нийтэд ил болгож байв. Хоёр талын аль аль нь шүүхэд хандсан ч хурал хоёр ч удаа хойшилжээ. Энэ талаар түүнтэй ярилцлаа.

5-2-5

-Таныг хариуцагчаар татсан МАН-ын 60 тэрбумын хэрэг шүүхийн аль шатанд яваа вэ?

-Шүүх хурал зарлагдсан ч анхан шатнаас хоёр дахь удаагаа хойшлоод байна

-60 тэрбумын асуудал нэг хэсэг намжсанаа сүүлийн үед яригдах боллоо. Өнөөдөр  үйл явдал хэрхэн өрнөж байгаа талаар  яриач?

-2016 оны сонгуулийн өмнө  надад нэг мэдээлэл ирсэн. Тэр нь дугтуйтай флаш, диск байсан. Тэр   дотор МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, зөвлөх А.Ганбаатар нарын хоорондоо ярьж байгаа харилцан ярианы бичлэг байсан. Ц.Сандуй, А.Ганбаатар нар намын даргадаа хандажСонгуулийн үеэр яаж мөнгө босгох вэ, төрийн албан хаагчдыг бүгдийг нь халж, сольё. Хэлтсийн даргаас дээш бүх хүнийг ажлаас нь хална. Оронд нь тавих хүмүүсээс  мөнгө авна. Ингээд тооцоход наад зах нь нийслэлээс 60 тэрбум төгрөг босгоно”  гэж ярьсан байдаг. Хариуд нь М.Энхболд даргаАрдын намд  өмнө нь ч ийм асуудал гарч байсан, 2012 онд. Цагаан байрны гадаа хүмүүс цүнх дүүрэн мөнгө өгдөг байсан нь хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болж байсан гэх маргаанууд байдаг. Үүнийг цэгцэлсэн биз дээгэх мэтээр асууж байгаа. Зөвлөх А.Ганбаатар нь  “Ер нь цэгцэрсэн хамгийн замбараагүй нь НАМЗХ шүү дээгэсэн маягаар ярьсан ийм харилцан ярианы бичлэг байсан. Энэ бол Төрийн албаны хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуульд  заасан гэмт хэрэг үйлдэж байгаа, Улс төрийн намын болон Сонгуулийн  тухай хуулийг давхар  зөрчиж буй  асар том хууль бус үйл ажиллагааны тухай яриа болох нь ойлгогдож байгаа юм. Ийм бичлэг хүлээж авсан хүн хоёр л янзын шийдвэр гаргана. Нэг бол олон нийтэд мэдээлэх, эсвэл хав дарах. Магадгүй бусдыг шантаажилж мөнгө нэхэж, айлган сүрдүүлээдЦаг нь болохоор бүгдийг нь дэлгэнэ”  гэж хэлээд сууж байдаг ийм хүмүүс хэргийг дарчихдаг. Харин би иргэний үүргээ биелүүлж хуулийн байгууллагад өгөхолон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж үзсэн.

-Олон нийтэд мэдээлэхийг чухалчилсан нь ямар учиртай байв?

-Яагаад гэвэл, тэнд хэлтсийн даргаас дээш бүх хүнийг ажлаас халах, монгол төрийн албан хаагчдыг халах, солих тухай ярьж байна шүү дээ. Үүнийг ард түмэн мэдэх ёстой. Тэр бичлэг манай намд болоод бусад бүх өрсөлдөгч намд шударга бус нөхцөлийг бий болгож байгаа баримт байсан. Тэгэхээр мөнгө төгрөг зарцуулж, олигтой хандив цуглуулж чаддаггүй жижиг намууд, бие даагчид, иргэний хөдөлгөөнүүдэд асар том мөнгөний дарамтыг үзүүлэх нь ойлгомжтой учраас бичлэгийг олон нийтэд дэлгэх нь зүйтэй гэж үзсэн

Харин Ардын намынхан үүнийг   “Энэ бол сонгуулийн хар пиар. Худал мэдээлэл зохиож тарааж байнагэж  сонгуулийн үеэр тайлбарласан. Гэхдээ өнөөдөр шүүхийн шинжилгээний дүгнэлт, прокурорт  авагдсан материалууд, нэр бүхий хүмүүсийн мэдээллүүдийг харахад ийм яриа болсон байна. Ямар нэг эвлүүлэг биш. Хоорондоо ярилцсан яриа мөн. МАН-ын стратеги төлөвлөлтийн баг нь энэ талаар санал боловсруулсан.Энэ төвд нь ажиллаж байсан хоёр хүн бичлэгийг задалсан юм байна. Үүнийхээ өмнө А.Ганбаатарыгаа дарамталжБичлэгийг чинь задална шүү. Өөр намуудад өгнө. Цахим хуудаст   тавьсангэж байгаад 20 сая төгрөг авсан байдаг. 20 сая төгрөг авсан, өгсөн баримт нь прокурорын хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тодруулбал, Голомт банкны тодорхой тоот дансаар шилжүүлсэн  байдаг. Түүнийгээ А.Ганбаатар өөрөө мэдүүлсэн байгаа юм. Тэгэхээр харилцан яриа бодитой болсон зүйл, бас хэрэгжсэн гэж үзэх үндэстэй.

-Бичлэг олон нийтэд хүрсний дараа  нийслэлийн МАН-ын дарга Ц.СандуйСтратеги төлөвлөгөөний хурлыг бичлэгийг хулгайлсан байнагэж хэвлэлд тайлбар өгсөн нь хүлээн зөвшөөрлөө гэж ойлгогдсон. Одоо шүүхийн шатанд тэр байр суурьтаа байна уу, эсвэл өөрчлөгдсөн болов уу?

-Эхэндээ би сандраад буруу мэдээлэл өгчихөж, одоо  ийм мэдүүлэг өгмөөр байна гэсэн байдлаар хавтаст хэрэгт 2-3 янзын мэдүүлэг бий. Гэхдээ энэ бол миний дуу хоолой мөн байсан гэсэн үг нь хэвээрээ байгаа. Ц.Сандуй төрийн алба хашиж байсан хүний хувьд худал мэдүүлэг, мэдээлэл өгч болохгүй хариуцлагаа мэдэж байгаа байлгүй дээ. Ер нь бол тухайн үед хэн ямар байр суурь илэрхийлж байсныг хэвлэл мэдээлэл, YouTube дээрх бичлэгүүдээс  харж  болно. Хүний худал ярьж байгаа, сандарсан байгаа, үнэнээ ярих илт мэдрэгддэг.

-МАН-ынхан өөрсдөө шүүхдээд байгаа шүү дээ. Шийдвэрийг өөрсдийн талд гаргуулах ч байх?

-Сүүлийн үеийн жишгээс харахад  Монголын ард түмэн хэн нэгнийг худал  муулдаг байдалд дургүй болсон нь анзаарагдаж байна. Энэ хандлагыг МАН өөртөө ашигтайгаар эргүүлэх гэсэн оролдлого  бас байх шиг. Жишээлбэлби энэ асуудлыг 2016 оны сонгуулиас хойш нэг ч сөхөж тавиагүй. Гэтэл одоо Ерөнхийлөгчийн сонгууль дөхөөд ирэнгүүт  М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар гурав намайг нэр төр гутаалаа гэж шүүхэд өгсөн. Энэ нь нэгдүгээрт, нэрээ цэвэрлэж авах аргаа хайж байна. Хоёрдугаарт, МАХН-ынхан  л хар пиар хийдэг гэж тайлбарлах гэж байгаа бололтой. Мөн Ардын нам энэ ажлаа өмнө нь хийчихсэн. 60 тэрбум авах  тухай амласан, тэр хүмүүсээ  албан тушаалд тавьчихсан. Ерөнхийлөгчийн сонгуульд бид бас амлана, ахиад мөнгө төгрөг өгцгөө, бид амласнаа биелүүлнэ гэдгээ сайн, муу ямар нэг байдлаар хүмүүст ойлгуулах гээд байна уу гэж үзэх хүн ч байна.

 Гэхдээ ямар ч шалтгаантай байсан, би шүүхэд хандсан нь  зөв болжээ гэж бодож байгаа. Хэзээ нэг цагт шүүх шударга ажилладаг болсон үед магадгүй, Ерөнхийлөгчийн сонгуулиар шударга хүн гарч ирж хууль, шүүхийн байгууллагад өөрчлөлт хийхэд  хэргийг хэрэгсэхгүй болгосон хүмүүсээс асуух асуулт гарна. Аль ч улсын   шүүхэд худал мэдүүлэг өгөх, парламентад худал мэдүүлэг өгөх гэж хоёр том гэмт хэрэг бий. Манайд парламентад худал мэдүүлэг өгөх гэдгийг тусгаагүй. Шүүхэд худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээнэ гэж байгаа. Энэ хүмүүс өмнө нь худал мэдүүлэг өгснөө прокурор дээр хэрэгсэхгүй болгосон байж болно. Гэхдээ шүүхэд худал мэдүүлэг өгснийхөө төлөө дараа нь заавал хариуцлага хүлээнэ. Тэгэхээр Ардын намынхны бодсон арга заль, өөрсдийгөө бяр чадалтай байгааг харуулах гэсэн мэх явж явж өөрсдийнх нь хар толгой дээр л бууна.

-Ер нь бол 60 тэрбумын хэрэг амьдрал дээр үнэн байж гэж хэлэх хүн зөндөө л байна. Аль нэг байгууллагад  цэвэрлэгчээр ороход л арай босго мөнгө авахгүй байна гэж ярьж ч байгаа. Ийм хүмүүс танд хандах юм уу?

-Мэдээж, тэр хүмүүс айна шүү дээ, хөөрхий. Дээшээ мөнгө бариад гүйж байна гэдэг тэнд танил нь, ах дүү садан нь байгаа. Ажилтай болохын тулд хүнээс, эсвэл банкнаас  зээлж, эсвэл  хурааж хуримтлуулснаа өгч  ажилд орж байгаа. Надад хэлээд тэрнээсээ хусагдахыг хэн бодох вэ дээ. Гэхдээ хүмүүс дотроо бүгд л дургүй байгаа. Мөнгөгүй  нь ажилгүй бөөн бухимдал байгаа бол мөнгөө шатаагаад ажилтай болсон нь тэрийгээ эргүүлж олж авах шаардлага гарна. Тэд нэг талаар одоо ажилтай байгаа ч нөгөө талаас хохирсон хүмүүс. Үлдсэн хүмүүсийн тухайд шударга боловч  мөнгөгүй учраас ажилд орж чадаагүй. Цаана нь мөн ажлаас халагдсан хүмүүс байна. Тэдний дотор ажилтай гээд зээл авсан нь ч байгаа. Захаасаа өөрийгөө шатаагаад эхэлж байна. 20 мянган хүн ажлаас халагдлаа гэхэд тэдний ард Монголын хэчнээн тооны өрх, гэр бүл зовж байна вэ. Нэг албан тушаалд гурван хүн гэж бодоход  60 мянган хүн халаа, сэлгээний хооронд зовж зүдэрч байна шүү дээ. Тэгэхээр аль ч талаас бодсон энэ зөв зүйл биш.

-Энэ байдлаас гарах гарц байна уу?

-Үндсэн хуулиа өөрчлөх, төрийн буруу тогтолцоог орвонгоор нь шинэчлэх ажлыг манай намынхан санаачлаад явж байгаа. Ардын намынхан ч,  Ардчилсан намынхан ч, нам бус хэн ч байсан  буруу тогтолцоог өөрчилж, намын дарга нар нь хуйвалдаанаар зохион байгуулдаг байдлыг засахгүй бол улам бүр хэцүү болно. Тиймээс бүх намууд МАХН-ын санаачлаад явж байгаа Үндсэн хуулийг дэмжмээр юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин