М.Идэрбат: СҮХБААТАР АЙМАГТ ЦӨӨНХ ЗАСАГ БАРЬЖ БАЙГАА НЬ АРДЧИЛЛЫН ТҮҮХЭНД ГАРЧ БАЙГААГҮЙ ГАЖ ҮЗЭГДЭЛ

4-27-2

Л.ХЭРЛЭН

Сүхбаатар аймгийн АН-ын гишүүд, дэмжигчид гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн төв талбайдаа суулт зарлаад байгаа. Тэд иргэдийн сонголтыг үл хүндэтгэн, эрх ашгийг нь зөрчиж байгааг мөн ирц бүрдээгүй хурлаар орон нутгийн төсвийн тодотгол, Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн баталсныг буруушааж, хууль бус халаа сэлгээ, томилгоонуудыг эсэргүүцсэн шаардах бичгийг аймгийн удирдлагуудад удаа дараалан хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл ямар ч шийдэлд хүрч чадаагүй байгаа юм. Энэ талаар Сүхбаатар аймгийн

АН-ын дарга М.Идэрбаттай ярилцлаа.

-Сүхбаатар аймагт эрх барьж буй улс төрийн хоёр хүчин маргаантай асуудлуудаараа зөвшилцөлд хүрч чадах нь уу?

-Өнөөдрийг хүртэл зөвшилцөлд хүрч чадаагүй л байна. Сүхбаатар аймагт үндсэндээ засаглалын хямрал нүүрлэчихээд байна. Өнгөрсөн сонгуулиар Сүхбаатарын ард түмэн Ардчилсан нам болон Ардын намд тэнцүү санал өгсөн. Аймгийн ИТХ-ын сонгуулийн Дарьганга сумын III тойрогт Ардын намаас нэр дэвшин өрсөлдсөн Д.Болдбаатар нь Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн болох нь тогтоогдож нэрсийн жагсаалтаас хасагдсанаар тус тойрогт дахин сонгууль зарлагдаж МАН-аас З.Энхтөр, АН-аас П.Мөнхжаргал нар нэр дэвшиж өрсөлдсөн. 2016 оны аравдугаар сарын 19-ний өдрийн дахин сонгуулиар АН-аас нэр дэвшигч П.Мөнхжаргал үнэмлэхүй олонхийн санал авч, аймгийн Сонгуулийн хорооноос түр үнэмлэхээ гардан авсан. Энэ сон­гуулийн дүнд аймгийн ИТХ-ын 33 мандатын 16 нь МАН-д, 17 нь АН-д ногдох болж Ардчилсан нам мөрийн хөтөлбөр, засаглалаа хэрэгжүүлэх боломж бүрдсэн. Гэтэл аймгийн Иргэдийн хурал дахь Ардын намын бүлэг өнөөдрийг хүртэл энэ ялалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь Сүхбаатар аймагт засаглалын хямрал үүсэх гол нөхцөл болоод байна.

-П.Мөнхжаргалын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа ямар үндэслэлээр тайлбарлаж байх юм бэ

-Сүхбаатар аймгийн МАН-ын дарга З.Энхтөр өөрийн ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй П.Мөнхжаргалыг Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэсэн гомдлыг цагдаагийн байгууллагад удаа дараа гаргаж, шалгуулж эхэлсэн. Тэдгээр гомдлууд нь тухай бүртээ хариуцагчийн талд шийдвэрлэгдэж байсан бөгөөд хамгийн сүүлчийн гомдлыг Сүхбаатар аймгийн Прокурорын газрын дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 5/246 тогтоолоор сонгуулийн хууль зөрчөөгүй болохыг тогтоож, хэргийг хэрэг­сэх­гүй болгон эцэслэн шийд­вэрлэсэн бай­­даг. Тиймээс бид Дарь­ганга сумын ард ир­гэдийн сонголтыг батал­гаа­жуу­лахыг шаардан айм­гийнхаа төв талбайд улс төрийн суулт зохион байгуулаад нэг сар шахам хугацаа өнгөрөөд байгаа ч эрх баригчдаас ямар ч арга хэмжээ авахгүй байна. Эрх баригчид бидний тавьсан шаардлагыг биелүүлтэл суултаа үргэлжлүүлнэ.

-Засаглалын хямрал гэдгээ тодруулаач ...

-Одоогийн байдлаар Сүхбаатар аймагт цөөнх нь засаг барьж байна. Энэ бол ардчиллын түүхэнд гарч байгаагүй, гаж үзэгдэл. Цөөнх нь олонхоо дагадаг ардчиллын суурь зарчмаас гажсан. Ардын нам 16 суудалтай бол Ардчилсан нам 17 суудал авчихаад байгаа. Гэтэл цөөнхийн бүлэг дангаараа хоёр удаа хуралдаад төсвийн тодотгол болон Засаг даргын дөрвөн жилийн үйл ажиллагааны чиглэл  зэрэг суурь асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн нь маш ноцтой, хууль бус үйл ажиллагаа юм.

-Хэрэв хурлыг хууль бус гэж үзэж байгаа бол түүнээс гаргасан шийдвэрүүд мөн хууль бус болно биз дээ?

-Бүхэл бүтэн аймгийн асуудлыг шийдвэрлэдэг иргэдийн хурал байтугай багийн хурлын шийдвэр хүртэл 50+1 хувийн ирцтэй байж хүчин төгөлдөр болдог. Гэтэл Ардын намын бүлэг 48.4 хувийн ирцтэйгээр хоёр удаа хууль бусаар хуралдаж, хууль бус шийдвэрүүд гаргасан байгаа. Манай намын бүлгээс энэ асуудлаар шүүхэд хандсан. Ирэх сарын 8-нд болох шүүх хурлаар өнгөрсөн хугацаанд хийгдсэн хоёр удаагийн хурал хууль ёсны мөн эсэхийг дүгнэнэ. Илтэд хууль зөрчсөн үйлдэл болохоор хууль бус хурал гэдэг нь тогтоогдоно гэдэгт итгэлтэй байгаа.

-Сүхбаатар аймагт өрнөж буй улстөрийн бас нэг маргаантай асуудал бол Засаг даргын томилгоо. Та бүхний зүгээс энэ томилгоог хууль бус гэж үзэж байгаа ч шүүхийн шийдвэр гарчихсан?

-УИХ-ын гишүүн Л.Болд маргаантай байгаа 12 сум, нэг дүүрэг, нэг аймгийн асуудлаар өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдад асуулга тавьсан. Ерөнхий сайд хариу тайлбар хийхдээ шүүхийн шийдвэрийг гуйвуулсан байна билээ. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн 128 тоот шийдвэрийг харах юм болЕрөнхий сайдын 2016 оны 20-р захирамжийн улмаас иргэн Ж.Батсуурийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтогдоогүй, уг маргаан бүхий актыг хүчингүй болгосноор түүний ямар эрх, ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болох тул нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанЗ.Энхтөр нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2 дахь заалтад заасантөрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүйгэх талаар эрхзүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээгэсэн байгаа юм. Эндээс үзвэл, З.Энхтөрийг төрийн албанд гурван жил ажилласан гэдгийг шүүх нотолж чадаагүй. Түүнчлэн Ерөнхий сайдын 20 дугаар захирамж хууль ёсных мөн эсэхээр шүүхийн дүгнэлт гараагүй гэсэн үг. Гэтэл Ерөнхий сайд шүүхийн шийдвэрийг өөрт ашигтайгаар урвуулан тайлбарлаж байгаа нь хууль бус үйлдэл шүү дээ.

-Засаг солигдох бүрт дагаж байдаг халаа сэлгээ, томилгооны асуудал сүхбаатарчуудыг бас л тойрсонгүй. Та бүхэн энэ асуудлаар мөн шүүхдэж байгаа гэсэн. Ямар шатандаа яваа вэ?

-Мордохын хазгай гэгчээр Сүхбаатар аймагт бүх үйл ажиллагаа эхнээсээ буруу болсон. Засаг дарга З.Энхтөр өөрийн харъяа агентлаг, албадын дарга нарыг хууль бусаар чөлөөлж, оронд нь мэргэжлийн бус, сонгон шалгаруулалтад ороогүй, нөөцөд бүртгүүлээгүй хүмүүсийг томилох үйлдлийг хавтгайруулсан. Одоогийн байдлаар зөвхөн Баруун-Урт сумын хэмжээнд нийт 82 төрийн албан хаагч ажлаасаа хууль бусаар халагдаад байна. Хэт улстөржсөн энэхүү үйлдэл нь Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Улсын Их Хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолоор батлагдсан Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг зөрчиж байгаа юм.

Тухайлбал, хурлын төлөөлөгч төрийн захиргааны ажил давхар хийж болохгүй гэсэн хуулийн заалтыг зөрчиж, аймгийн 4-5 хурлын төлөөлөгч, сумын нэг хурлын төлөөлөгчийг төрийн захиргааны удирдах албан тушаалд томилсон. Үүнийгээ Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хуульдИТХ-ын 30 хувь нь төрийн албан хаагч байж болногэсэн өөрчлөлт оруулахаар төсөл хэлэлцэж байгаа нь төлөөлөгчийн эрхзүйн байдалд эерэгээр нөлөөлнө гэж тайлбарласан байгаа юм. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиа дагаж мөрдөхгүй байж ирээдүйд батлагдахаар хүлээгдэж буй хуулийг хэрэгжүүлнэ гэдэг байж боломгүй, ёс зүйгүй үйлдэл юм даа.

Төрийн албанаас хууль бусаар халагдсан хүмүүс эрх ашгаа хамгаалахаар нэгдсэн зохион байгуулалтад орж тэмцэж байгаа, эхнээсээ зохих үр дүнд хүрч, Төрийн албаны зөвлөл болон Авилгатай тэмцэх газраас дүгнэлт, албан шаардлагыг удаа дараа Засаг дарга З.Энхтөрд хүргүүлээд байгаа. Гэвч Засаг дарга үл тоомсорлож, хуулийн хэрэгжилтийг хангах арга хэмжээ авахгүй байгаа нь эрх барьж буй нам, 65-ын бүлэгтээ хэт дулдуйдсаных болов уу.

-Та бүхний тэмцэл ямар ч үр дүнд хүрэхгүй бол яах вэ?

-Бид ардчилсан нийгэмд шилжсээр 27 жилийн нүүр үзээд байна. Хэрвээ бид үнэхээр ардчилсан оронд амьдарч байгаа л юм бол энэ асуудал шударгаар шийдвэрлэгдэх ёстой. Тэгэх ч болно гэдэгт итгэж байна. Хэрэв энэ асуудлыг шийдэж өгөхгүй бол цаашид сонгууль явуулах шаардлагагүй болно шүү дээ. Бид нэгэнт л эрхзүйт төрд амьдарч байгаа болохоор дарга, цэрэг хэн нь ч байсан хуулийн шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.

Өнөөдөр бид УИХ дахь АН-ын бүлэгт Сүхбаатар аймагт үүсээд буй улс төрийн нөхцөл байдлыг танилцуулж, дэмжлэг хүссэн. Бүлгээс бидний үйл ажиллагааг дэмжиж, шударга бус үйл ажиллагааны эсрэг тууштай тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн. Бидний хувьд тэмцлийн хурц хэлбэрт шилжихэд бэлэн байгаа.

-Та Сүхбаатар аймгийн Ардчилсан намын даргын албыг хүлээж аваад удаагүй. Хэдий залуу хүн ч гэлээ улс төрийн ажлын хангалттай туршлага байгаа болоод нөхөд тань итгэл хүлээлгэсэн байх, тийм үү?

-Миний хувьд Ардчилсан намтай холбогдон, улс төрийн ажил хийж эхэлснээс хойш 16 жилийн нүүр үзжээ. Намын анхан шатны байгууллагаас эхлээд, аймгийн намын хороо, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Баруун-Урт сумын Засаг даргаар хоёр удаа дараалан сонгогдож, улс төрийн ажлын туршлага тодорхой хэмжээгээр хуримтлуулсан.

Баруун-Урт хотынхоо Ардчилсан намын даргаар 12 жил ажиллаж байна. Энэ хугацаанд манай сумын Ардчилсан нам удаа дараалан үнэмлэхүй ялалт байгуулсан. 2012 онд холимог системээр сонгууль явуулахад хувь тэнцүүлэх системээр  сонгогдсон 21 мандатаас 20-ыг нь манайх авч байсан. 2016 онд 31 тойргоос 28 тойрогт нь   ялалт байгуулсан. Энэ бүхэн манай намын гишүүд, дэмжигчдийн итгэл, журмын нөхдийн маань зүтгэлийн үр дүнБид сүүлийн найман жилд засаг барихдаа ажлыг хэрхэн хийдэг вэ гэдгийг Сүхбаатар аймгийн ард иргэдэд харуулж чадсан.

-Ардчилсан нам 2016 оны сонгуулиас хойш шинэчлэл хийх тухай ярьж, тодорхой алхмуудыг хийлээ. Орон нутгийн түвшинд та бүхэн шинэчлэлийг хэрхэн хийх гэж байна?

-Сүхбаатар аймгийн АН-ын даргын ажлыг хүлээж аваад 10 хонож байна. Энэ хугацаанд гадаад үйл ажиллагаандаа нэлээд анхаарч ажиллалаа. Ойрын хугацаанд намын дотоод шинэчлэлдээ голлон анхаарч  13 сумандаа ажиллаж, орон нутаг дахь намын анхан шатны байгууллагуудаа бэхжүүлэх, тэдний дэргэдэх бүтцийн байгуулагуудынхаа үйл ажиллагааг идэвхжүүлэх гэх мэт  ажлуудыг хийнэ. Зургадугаар сард ерөннхийлөгчийн сонгуульд бүх нөөц бололцоогоо дайчлан амжилтанд хүрнэ гэсэн зорилго тавин ажиллаж байна. Ойрын хоёр сарын төлөвлөгөө ийм байна.

-Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас хэд хэдэн хүн нэр дэвшихээр горилж байгаа. Нууц биш бол та болон танай багийнхан хэнийг нь дэмжих вэ?

-Сүхбаатар аймгийн АН ямар нэг фракцийг түлхүү дэмжиж ажиллаж байгаагүйЕрөнхийлөгчийн сонгуульд намаа төлөөлж чадах, гарч ирээд ард иргэдээ төлөөлж чадах, улс орныг нүүр бардам аваад явж чадах тийм л хүнийг ямар нэг хөндлөнгийн нөлөөгүйгээр сонгох боломжийг гишүүддээ олгоход анхаарч ажиллана.

З.Энхтөр: ЖАГСААЛ, СУУЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫН ШААРДЛАГА ТОДОРХОЙГҮЙ, ОЙЛГОМЖГҮЙ

4-27-2a1

С.УЯНГА 

Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр, Иргэдийн хурлын тэргүүлэгч Ш.Мандахнар, Иргэдийн хурлын дарга Б.Гансүх нар аймагт үүссэн нөхцөл байдлын талаар өчигдөр МАН-ын төв байр Тусгаар тогтнолын ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга З.Энхтөрөөс зарим зүйлийг тодрууллаа.

 

-Сүхбаатар аймгийн АН-ыхан төв талбайд жагсаал хийгээд удаж байгаа. Тэдний тавьсан шаардлагыг биелүүлэх боломжгүй юу?

-Аймгийн Ардчилсан намын гишүүд долдугаар сарын 19-ний өдөр болсон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг эсэр­гүүцэн аймгийн төв талбайд цуглаан, суулт зохион байгуулаад 20 гаруй хонож байна. Үндсэн хууль, сонгуулийн тухай хуульд заасны дагуу аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг сонгох 2016 оны зургадугаар сарын 29-ний өдрийн ээлжит сонгуулиар Сухбаатар аймгийн ИТХ-ын 33 суудлаас МАН 17, АН 16 суудлыг авч, МАН ялалт байгуулсан юм. Анхдугаар хуралдаанд АН-аас сонгогдсон 16 иргэдийн төлөөлөгч тодорхой шалтгаангүйгээр суугаагүй учир  МАН-ын 17 төлөөлөгч хурлаа зохион байгуулж, Иргэдийн хурлын даргыг томилох, Иргэдийн хурлын тэргүүлэгчдийг сонгох, Засаг даргаар томилуулах хүний нэрийг өргөн мэдүүлэх гэх хууль ёсны шийдвэрүүдийг гаргасан. Одоогоор жагсаал, суулт зохион байгуулагчдын шаардлага тодорхойгүй, ойлгомжгүй, ямар ч га­рын үсэггүй байгаа юм. Суул­тын шаардлага ойл­гомжгүй, үнэхээр сууж байгаа эсэх нь ч мэдэг­дэх­гүй байна. Олон хүний эрх ашгийг хөндөөд, төрийн албаны ажил хийл­гэхгүй байгаа асуудалд Цаг­даагийн байгууллага анхаарлаа хандуулах байх.

-АН-ын төлөөлөгчид ху­рал­даанд суугаагүй байхад ИТХ-ын шийдвэр нь хүчин төгөлдөр байж чадах уу?

-Зургадугаар сарын 29-ний сонгуулиар Ардчилсан нам ялчихсан байсан юм шиг ярьдаг. Тэр битгий хэл МАН 65 гишүүнтэйгээрээ АН-ын ялалтыг булааж авсан гэсэн мэдээл­лийг тараа­гаад байгаа. ИТХ-ын Анх­дугаар хуралдаанд 33 төлөө­лөгчөөс 17 нь буюу олонх хуралд ирсэн нь Засаг захиргаа, нутаг дэвс­гэрийн нэгж, түүний удирд­лагын тухай хуулийн 23.7-д заасныг зөрчөөгүй учраас хуралдааны бүхий л шийдвэр хүчин төгөлдөр хэмээн тодорхойлсон байгаа. Үүнийг бид өнөөдрийг хүртэл тэвчиж, харж явсан. Тэвчээрийн хязгаар гэж байдаг. Худал үгийг мянга хэлбэл үнэн болдог гэдэг. Ийм байдлаар гишүүдээ ч тэр, монголчуудыг ч бүхэлд нь төөрөгдүүлж байгааг засч залруулах ёстой.

-Яаж залруулах ёстой гэж?

-Дээд Шүү­хийн шийдвэрээр анх­дугаар хуралдаан хуулийн хүрээнд болсон гэдэг нь батлагдсан. Одоогоор гурван удаа аймгийн ИТХ хуралдаад байна. Гурав дахь хуралдаанд ч мөн АН-ын төлөөлөгчид суугаагүй. Ард түмний эрх ашгийн тө­лөө заавал хуралд суух ёстой.

-Маргаантай тойр­гийн асуудлыг хэрхэн шийд­вэр­лэсэн бэ. Танай айм­гийн АН-ынхан үүнийг засаглалын хямрал гэж нэрлээд байсан шүү дээ?

-Өнөөдөр Сүхбаатар аймагт засаглалын хямрал гэдэг зүйл байхгүй, айм­гийнхаа түвшинд хэвийн явж байна. Үүнээс гадна маргаантай тойргийн хувьд дахин сонгууль яваг­даж, АН-ын ги­шүүн П.Мөнхжаргал сон­гогд­сон гэх боловч Сон­гуу­лийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрч­сөн тухай болон хууль бусаар Сонгуулийн хороо байгуулж, хууль бус сонгууль явуулахаар оролдсон гэмт хэргийн шинжтэй үйлдэлд нь хуу­лийн байгууллага хэрэг үүс­гэж, хоёр шатны шүүхээр хэлэлцэгдэн, Сүхбаатар аймгийн Цагдаагийн га­зарт дахин шалгуулахаар шил­­жүүлж, шалгах ажил­­лагаа дуусаагүй, Про­ку­рорын шатанд хянаг­даж байгаа. Ийнхүү мар­гаан­­тай асуудлууд шүү­хийн шатанд эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Сүхбаатар аймгийн АН-ын удирдлагууд сумдаас иргэдийг хөлслөн ав­чирч, жагсаал цуглаан зохион байгуулж, энэхүү жагсаалдаа бага насны хүүхдүүдийг ашиглаж бай­гаа нь тодорхой хууль тогтоомжуудыг зөрчиж байна.

banner3-14