Н.МӨНХЖИН
Гадаадын өндөр мэргэшилтэй ажилтнуудыг хөлслөхөд ашигладаг түр ажлын визний хөтөлбөрийг эргэн харжнягтлах тушаалд Ерөнхийлөгч Д.Трамп гарын үсэг зурлаа. Тэрээр Висконсин мужийн нэгэн үйлдвэрт зочлохүеэрээ “Америкуудыг худалдаж ав, америкуудыг хөлсөл” (Buy America, Hire America) хэмээх зарлиг гаргажбаталжээ. Трамп сонгуулийн кампанит ажлынхаа явцад “Америкийг хамгийн түрүүнд” (America First) хэмээххөтөлбөр хэрэгжүүлнэ, түр ажлын H-1B визний хөтөлбөрийг бүрэн хаана хэмээн амлаж байсан юм. Гадаадаасажилтан, мэргэжилтэн хөлслөх боломжийг ажил олгогч нарт олгодог уг хөтөлбөрт өөрчлөлт оруулахыг Дотоодхэрэг, Хууль зүйн яам, Үндэсний аюулгүй байдлын газарт даалгажээ. “Бид өөрсдийн ажилтнуудаа хамгаалж, ажлын байраа хадгалж үлдэх болно гэдгээ дэлхий нийтэд анхааруулж байна. Бид Америкийг хамгийн түрүүндтавих болно” хэмээн Трамп онцолсон юм.
АНУ-ын Засгийн газар жил бүр сугалааны тусламжтайгаар гадаадын иргэдэд 85 мянган H-1B түр ажлын визийголгодог. Ихэвчлэн техник, технологийн салбарт түр виз олгодог ажээ. Вашингтоны засаг захиргаа энэ хөтөлбөртөөрчлөлт оруулж зөвхөн хамгийн чадварлаг, өндөр мэргэшилтэй хүмүүст виз олгох санаатай байгаа тухай Цагаанордны эх сурвалж ВВС-д ярьжээ. Тийм ч чадварлаг бус гадаадын иргэд түр ажлын визээр АНУ-д ирж багацалингаар америк иргэдийн ажлын байрыг булааж байгааг өөрчлөх бололтой. Өнгөрсөн онд Disney компани дээрхвизний хөтөлбөрийг ашиглаж америк ажилтнуудаа халаад, илүү бага цалингаар гадаад ажилтнуудыг хөлсөлжбайна гэсэн шүүмжлэлд өртөж байв.
Reuters агентлаг мэдээлж буйгаар, 2016 онд Facebook-ийн АНУ дахь ажилтнуудын 15 хувь нь түр ажлын визээр орж ирсэн хүмүүс байжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэргий Меланиа загвар өмсөгчийн замналаа эхлүүлж байхдаа H-1B визээр АНУ-д ирж байсан аж.