Н.МӨНХЖИН
Туркийн Батлан хамгаалахын яамнаас өчигдөр Сиритэй залгаа хилд бетон хана босгох ажлын нэг хэсэг дууссан гэж мэдэгдэв. Сиритэй хил залгадаг 556 км-ын урт бетон хана босгох ажил дууссан гэжээ.
Өнгөрсөн оны эцсээр Туркийн Батлан хамгаалахын сайд Фикри Ышык 2017 оны дунд гэхэд Сирийн хилд босгох бетон ханын ажил бүхлээрээ дуусна гэж мэдэгдэж байсан билээ.
Сиритэй залгаа хил дээр нийтдээ 825 км-ын урт бетон хана босгохоор төлөвлөсөн. Бетон хана хоёр метр өргөн, гурван метр өндөртэй, өргөст төмрөөр хамгаалагдсан.
300 метр болгонд нэг харуулын цамхаг босгож, орчин үеийн хяналтын систем байрлуулж, автомат пулёмет буу, чанга яригчаар тоноглогдоно. Бетон ханыг сирийн террористууд болон хил зөрчигчдөөс сэргийлэхийн тулд босгож буй аж.