Ч.ОЛДОХ

АН-ын  бүлэг өчигдөр мэдээлэл хийлээ. Төсвийн тодотголОУВС-гийн хөтөлбөрийн талаар Бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат гишүүдийнхээ байр суурийг илэрхийлсэн юм. ТэрээрЭрх баригч нам, Засгийн газах ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал, иргэдийн амьжиргааг дордуулахгүй байх талаар бүтэн жил юу ч хийгээгүй байгаад иргэд маш их бухимдалтай байна. Дээр нь өнөөдөр орж байгаа төсвийн тодотгол нь ОУВС-гийн нэлээд хүнд нөхцлүүдийг тусгасан нь иргэдийн сонорт аль эрт хүрчээ. Энэ асуудлаар иргэд байр сууриа хүчтэй илэрхийлж байна. Тиймээс энэ асуудал АН-ын бүлгийн анхааралд яах аргагүй орж ирсэн гэж ойлгож болно. Өнөөдрийн /өчигдрийн/ бүлгийн хуралдаанаар бид ОУВС-гийн нөхцлүүдийг төсөвт хэрхэн тусгасан талаар дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулсан. Эрх баригчид өр нэмж тавихыг бид зөвшөөрөхгүйхэмээн мэдэгдлээ. Тэрээр сэтгүүлчдийн асуултад ингэж хариуллаа.

-Ардчилсан нам УИХ дахь МАН-ын бүлэг болоод Засгийн газарт  ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Хамгийн гол нь улс орны өнөөгийн нөхцөл байдал, ард иргэдийн амьжиргааны түвшин зэрэг олон талын үзүүлэлтийг харгалзаж байж ОУВС-гийн хөтөлбөрт тусгах, эсэхээ шийдэх ёстой гэж АН  үзэж байгаа. ОУВС-гийн хөтөлбөрт тусгагдаж байгаа зүйлүүдээс анхаарах ёстой нэг зүйл бол зардал гэсэн хэсэг огт танагдаагүй байна. Зардал нь өссөн атлаа иргэдээс авах татвараас олох орлого нэмэгдэж орж ирж байгаатай бид  байр суурь нийлэхгүй. Энэ талаарх улс төрийн дүгнэлтийг хийхдээ бид олон нийтэд дэлгэрэнгүй гаргаж тавих зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

-Улс төрийн дүгнэлт хийнэ гэлээ. Ноцтой гэж үзэх үндэслэл нь юу вэ?

-Өнөөдөр нийгмийн бухимдал, эрх баригчид буюу олонхийн  түрэмгий үйлдлийн хариуд зөрчилдөөн үүсэх магадлал өндөр байгаа. Үүнийг нуух юм байхгүй. Гэхдээ бид эрх баригчдаас иргэдийнхээ амьжиргааны  бодит  нөхцлийг харсан дүгнэлт хийж, энэ шийдвэрээ гаргах байх гэж бодож байна. Хэрэв ингэж чадахгүй, олонхиороо хүч түрж ОУВС-гийн хөтөлбөрт нэгдэж, 440 сая ам.долларын халхавчин дор 5.5 тэрбум ам.долларын өр тавихыг АН зөвшөөрөхгүй. Өр тавих асуудлыг бид нэлээд ноцтой хэмжээнд гаргаж тавина. Тавих ч ёстой.

-Тухайлбал?

-Эрх баригчид 2016 онд сонгуулийн ялалтыг өөрсдөдөө авчрахдаа АН Монгол орныг өрөнд бариулсан гэдэг үзэл суртлыг өндөр хэмжээнд тавьж, өрийг нэмэгдүүлэхгүйгээр барагдуулна. Монгол Улсыг хөгжүүлнэ гэсэн амлалт нь өнөөдөр хэвээр байгаа. Тиймээс ОУВС-гийн далбаан дор 5.4 тэрбум ам.долларын өрийг шинээр нэмж тавихыг бид эсэргүүцэж байна. Ард түмэн ч гэсэн ойлгох байх. Тиймээс улс төрийн дүгнэлтээ удахгүй гаргана. Өнөөдөр АН дотоод сонгуулиа  хийж дууссан. Монгол орны бүх нутаг дэвсгэрт шинэ бүтцээр ажиллана. Намын идэвхжил хүчтэй болсон байгаа. Манай намын дотоод сонгуулиар ярьсан нэг чухал сэдэв нь төсвийн тодотгол, ОУВС-гийн асуудал байсныг хэлэх хэрэгтэй.

-Ажлын хэсгийг ямар бүрэлдэхүүнтэй гаргав. Нөгөөтэйгүүр, Ардын нам, Засгийн газраас АН өнгөрсөн дөрвөн жилд хүнд нөхцөл байдалд оруулсан учраас өр тавихаас аргагүй болсон гэж мэдэгдэж байгаа. Үүнд хариулт өгнө үү?

-Ажлын хэсгийг би ахалж байгаа. Ж.Батзандан, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж нарын гишүүд орсон. Чиглэл, чиглэлээр өөрсдийн судалгааг гаргаж ажиллана. Ардчилсан нам улс орныг туйлдуулсан гэж МАН дүгнэдэг нь  улстөржсөн дүгнэлт. Хамгийн бодитой, улс төргүй дүгнэлтийг ОУВС  гаргасан. Тэд Монгол Улсын эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд унаж, хөрөнгө оруулалт буурснаас зогсонги байдалд орсон гэсэн дүгнэлт гаргасан байгаа шүү дээ. Үүнтэй бид санал нийлж байгаа. АН эрх барьж байх үед эдийн засаг хүнд байсан. Тэр үед  нэг тонн нүүрс 30 ам.доллар, нэг тонн зэсийн үнэ 3000 ам.долларт хүрч байсан. Харин өнөөдөр дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсч байгаа. Энэ нь эдийн засгийн өсөлтөд ашигтайгаар эргэж байна. Өнөөдөр нэг тонн нүүрсний үнэ 150 ам.доллар руу, зэсийн үнэ 6000 ам.доллар руу дөхөж байна. Монголд мөнгө орж ирж байгааХарин  энэ мөнгөө  юунд зарцуулах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Өөр өөрсдийн сахилга, хариуцдагад үнэлэлт дүгнэлт хийх хэрэгтэй. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах уу үгүй юу гэдгээ ярилцах ёстой. Бид ойлгож байгаа. Эдийн засгийн хүндрэл байгааг. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жил, өнөөгийн байдлыг харьцуулж  ард түмэндээ зөв ойлголт өгөх ёстой.

-АН эрх барихдаа ямар бодого барьж ирсэн юм бэ, төсөв дээр?

 -Өнгөрсөн дөрвөн жилд бид эдийн засгийн­хаа байдалд тааруулж төсвийн зардлаа барьсан. Эдийн засагтайгаа уял­дуулсан. Өнөөдөр бүх зүйл эсрэг явж байна. Төсвийн нэгдсэн задаргааг манай ажлын хэсэг гаргана. Ард түмнээ бүсээ чангал гэчихээд өөрсдийнхөө төс­вийг хасахгүй, зард­лаа танахгүй, бүтцээ цөөлөхгүй байгааг би гайхаж байна. Татвар нэмэх чинь ард түмний халаас руу явчихлаа шүү дээ. Ерөнхий сайдын хэлж байгааг харахад ард түмэн бүсээ чангалахаас төр бүсээ чангалахгүй гэдэг зүгт явчихлаа. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын хэлсэн Монгол орныг чинээлэг дундаж амьдралтай иргэдтэй болгоно гэсний эсрэг бодлого явчихлаа гэдгийг бид хэлэх ёстой. Бүх төсвийн ерөнхийлөн захирагч дээр зардал нэмэгдсэн байгаа. Бид үүнийг илрүүлэн гаргаж тавина.

banner3-14