Л.ХЭРЛЭН
МАХН-аас шинэ үндсэн хуулийн төслийг ард түмнээр хэлэлцүүлэх уулзалтаа өчигдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдийн дунд зохион байгуулав. “Хүүхдийн ордон”-д болсон уулзалт хэлэлцүүлэгт иргэдээс гадна улс төрийн намуудын төлөөлөл улстөрчид хүрэлцэн ирсэн байв.
Тухайлбал, УИХ-ын гишүүн асан, Хамаг Монгол хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяр, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, МҮАН-ын дарга, хуульч Б.Цогтгэрэл Монголын нам бусчуудын холбооны төлөөлөл, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны төлөөлөл, эдийн засагч Т.Баярхүү нар хүрэлцэн ирсэн юм. Хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн тэдэнд МАХН-ын дарга Н.Энхбаяр шинэ Үндсэн хуулийн төслийн хэвлэмэл эхийг гардуулж өгөв. МАХН-аас нийслэлд зохион байгуулсан хэлэлцүүлэгт тус намын дарга Н.Энхбаяраас гадна Шадар сайд асан, Хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатар, гавъяат хуульч Ц.Шаравдорж, УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд асан З.Баянсэлэнгэ, МАХН-ын Нарийн бичгийн дарга, БГД-ийн намын Түмтийн дарга Б.Тулга, МАХН-ын ЕНБД Э.Эрдэнэжамъян нар оролцов. Шинэ Үндсэн хуулийн хөдөлгөөн орон даяар өрнөж байгаа юм.
МАХН хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлгийг 21 аймаг, есөн дүүрэгт зохион байгуулахаар төлөвлөсөн. Одоогоор Хэнтий, Дорнод, Орхон, Дархан-Уул аймаг, Сонгинохайрхан дүүрэгт хэлэлцүүлэг хийгээд байна.
