-Г.Дэнзэн: Би эгчийн компани ялахад дэмжлэг үзүүлээрэй гэсэн-

Б.ЗАЯА

ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга, “Эрдэнэс ТавантолгойХХК-ийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэн, Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хурал өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Шүүх хурлын эхний өдөр шүүгдэгч, тэдний өмгөөлөгчдийн хүсэлтээр эхэлж, шүүгдэгчдийн мэдүүлгээр үргэлжилсээр 22:30 цагийн үед завсарласан юм.

 

Г.ДЭНЗЭН ГЭРЧҮҮД ОРОЛЦУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАВ

 

Шүүх хуралдааны эхэнд шүүгдэгч, өмгөөлөгч, иргэний хариуцагч нараас нийт гурван удаагийн хүсэлт гаргажээ. Тодруулбал, Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүх хуралдаанд гэрч Ж.Батболд, Д.Батболд нарыг оролцуулах хүсэлт гаргажээ. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцэж гэрчүүд өмнөх удаагийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, гэрчүүд шүүх хуралдаанд ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй, өмнө нь мөрдөн байцаалтын шатанд гаргасан гэрчүүдийн мэдүүлгийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх замаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой гэж үзэн хэрэгсэхгүй болгосон байна.

Түүнчлэн шүүгдэгч Г.Түмэнхүү өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийг нэмж авах шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан юм. Шүүх бүрэлдэхүүн Г.Түмэнхүүгийн өмгөөлөгч Л.Жавзмаа шүүх хуралдаанд ирсэн, шүүх хуралдаан өмнө нь шүүгдэгч нарыг өмгөөлүүлэх эрхээр хангах, гэрч, хохирогч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах, хэргийн материалтай танилцах боломжоор хангах үүднээс хоёр удаа, нийт 35 хоногоор хойшилсон, өмгөөлөгч нэмж авах хангалттай хугацаа байсан, шүүх шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр хангалттай хангасан гэж үзэв.

Үүний дараа иргэний хариуцагч нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргасан юм. Гэвч үүнийг шүүгчид мөн л хэрэгсэхгүй болгосон юм. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар шүүх нотлох баримт цуглуулах үүрэг хүлээхгүй бөгөөд шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдах тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгожээ.

 

ШҮҮГДЭГЧДИЙГ 5.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛТОЙ ХЭРГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ХЭМЭЭСЭН ГЭВ

 

Г.Дэнзэн нарт прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын хэд, хэдэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм. Шүүх хурлын үеэр улсын яллагч шүүгдэгчдэд оноосон яллах дүгнэлтийг уншиж танилцуулсан. Яллах дүгнэлтэд дурдсанаар Г.Дэнзэн Монгол Улсын Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгсэл жинлэх 150 тоннын даацтай хэмжилтийн пүү худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа албан тушаалаа урвуулж өөрийн төрсөн эгч Г.Улзмаа, найз н.Энхболд нарын нэр дээр үүсгэн байгуулсан, өөрийн хамаарал бүхийЭн Ай Ди Бикомпанийг хууль бусаар сонгон шалгаруулсан. Улмаар улсын төсвийн хөрөнгийн 137 сая төгрөгийг хувьдаа завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан.

Мөн ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөдЭрдэнэс Тавантолгойкомпанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдааЭрдэнэс Тавантолгойкомпанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, тус газрын худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Түмэнхүү, хууль эрхзүйн хэлтсийн хуульч н.Бадмаараг, Т.Төгсбаяр, иргэн Д.Баярмаа нартай бүлэглэн тус компаниас 2013 оны нэгдүгээр сарын 8-нд нээхээр товлон зарласан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Цагаан хад гэх газарт гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх тендерт эхнэр Г.Уянгын нэрээр иргэн Д.Баярмаатай хамтран худалдан авсанГовь поверХХК-ийг оролцуулж ялуулсан. Ингэхдээ гүйцэтгэх захирал Я.Батсууриар тендерийн үнэлгээний хорооны гишүүдийг өөрчлүүлэн, нарийн бичгийн даргаар нь өөрийн төрсөн эгч Г.Улзмаагийн хамтран амьдрагч, тус компанийн худалдан авах, ханган нийлүүлэлтийн хэлтсийн мэргэжилтэн Г.Түмэнхүүг томилсон тушаалыг 2012 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр гаргуулсан. Ингэснээр сонгон шалгаруулалтад оролцогчдын шударгаар өрсөлдөх боломж нөхцлийг хаасан гэж үзжээ.

Түүнээс гаднаЭрдэнэс Тавантолгойкомпанийн гүйцэтгэх захирал Я.БатсууриарГовь поверкомпанитай 2013 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх 17.7 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулж гэрээний урьдчилгаа хэлбэрээр 700 сая төгрөгийгГовь поверкомпанид шилжүүлэн авчээ. 2013 оны зургадугаар сарын 22-нд Засгийн газрын тогтоол гарчЭрдэнэс тавантолгой компаниас цаашид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт цаашид Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ авах шаардлагагүй болсны улмаасГовь поверкомпанитай байгуулсан гэрээг цуцлах болсон байна. Гэвч  “Говь поверкомпаниас гэрээ цуцалсантай холбогдууланЭрдэнэс Тавантолгойкомпаниас Гаалийн хяналтын бүсийн талбай, техник тоног төхөөрөмж зэрэг үндсэн хөрөнгө, түүнд оруулсан хөрөнгө оруулалтын зардал, ирээдүйд олох байсан ашиг алдагдал зэрэг нийт 7.4 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхийг шаардсан хууль бус нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Түүний дараа Я.Батсуурьтай хууль бус эвлэрлийн гэрээ байгуулж, “Эрдэнэс Тавантолгойкомпанид нийтдээ 5.5 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан гэсэн юм.

 

МАНАЙ ЭХНЭРИЙН ГЭЖ ХЭЛЭГДЭХГОВЬ ПОВЕРКОМПАНИ ЯАЖ ТЕНДЕРТ ОРЖ СОНГОГДСОНЫГ МЭДЭХГҮЙ

 

Уг хэргийн мөрдөн байцаалтын явцад шүүгдэгчид хэдэнтээ мэдүүлэг өгснийг улсын яллагч онцолсон юм. Г.Дэнзэнгийн хувьдБиГовь поверХХК-ийн захирал Баярмаа, хувьцаа эзэмшигч Баярхүү нарыг танихгүй, мэдэхгүй. Үзүүлж буй тэмдэглэлийн дэвтрийн утасны дугаар жагсааж бичсэн хэсгийн 101 дэх хэсэгтэй танилцлаа. Энэ жагсаалтууд миний гараар бичигдсэн байх боловч тэнд бичигдсэн Баярмаа гэгчийг мэдэхгүй байна. “Говь поверХХК-д огт оролцоогүй бөгөөд энэ компанитай хамааралгүй. Миний бие 2010 онд тэргүүн шадар сайдын зөвлөх билүү ахлах зөвлөхийн аль нэгээр ажиллаж байсан. ...Замын-Үүд чөлөөт бүсэд 150 тонн пүү нийлүүлсэнЭн ай ди бикомпанид миний хувьд ямар нэгэн шууд оролцоо байхгүй. Сүүлд 2011 онд манай эгч Г.Улзмаагийн оролцоотой компани байсныг мэдсэн...Би хууль зөрчиж эгчийнхээ компанийг сонгон шалгаруулсан гэж мэдээгүй...НамайгЭрдэнэс Тавантолгойкомпанийн ТУЗ-ийн даргаар томилогдсоны дараа манай эгч Г.Улзмаа тус компаниас зарласан гаалийн хяналтын талбайн тендертХар арсланкомпаниараа оролцоно гэж бодсон юм байна лээ. Миний хувьд тухайн үед Түмэнхүүд /Г.Улзмаагийн хамтран амьдрагч/ хандаж энэ тендертХар арсланкомпанийг ялахад нь дэмжлэг үзүүлээрэй гэж хэлж байсан. Сүүлд Түмэнхүү надад хэлэхдээ тендерийн нөхцөл шаардлагыг хангаагүй  учир шалгараагүй гэж хэлсэн. Манай эгч Г.Улзмаа надад хэлэхдээ энэ тендертДалайн хилэнц”, “Хар арслан”, “Хүсэл мөрөөдөлгэх компаниудаар зэрэг ороод аль нэг нь шалгарна. Тэгээд мөнгөтэй болно гэж хэлж байсан. Би Түмэнхүүд эгчийн санал болгосон компаниудаас нэгийг нь шалгарахад дэмжлэг үзүүлээрэй гэж хэлж байсан. Тэгээд сүүлд нь аль нь шаардлага хангаагүй гэж Түмэнхүү хэлсэн...Манай эхнэрийн гэж хэлэгдэхГовь поверкомпани яаж энэ тендерт орж сонгогдсоныг би мэддэггүй. Анхнаасаа манай эгчийн компани гараад ирчих болов уу гэж бодож байсан. Харамсалтай ньГовь поверкомпани гараад ирсэнгэж мэдүүлжээ.

Шүүх хурал өчигдөр гэрчүүдийн мэдүүлгээр үргэлжилсэн юм. Дугаар шилжих мөчид шинжээч нарын дүгнэлтээ танилцуулж байв.

banner3-14