Б.УРАН
Гурилын үйлдвэрээс гарах бөөний үнийг одоогийн байгаа 550 төгрөгөөс хэтрүүлэхгүй байх санамж бичигт өчигдөр талууд гарын үсэг зурлаа. Санамж бичгийг байгуулахад гурил үйлдвэрлэгчдийг төлөөлж “Алтан тариа”, “Улаанбаатар гурил”, “Милл Хаус”, “Хангай”, “Дорнод гурил”, “Сайхан хүнс”, “Барил трейд”, “Таван нуур”, “Өгөөж чанар”, тариаланчдыг төлөөлж Монголын тариаланчдын холбоо ТББ-ын төлөөлөл оролцлоо. Санамж бичгийг байгуулснаар буудайн суурь үнийг тухайн жилийн үйлдвэрлэлийн өөрийн өртөг, дэлхийн зах зээлийн ханш, буудайн нөөц зэргийг харгалзан тогтоож байхаар болжээ. Энэ оны хувьд гурил үйлдвэрлэгчид стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайг 280 мянган төгрөгөөс багагүйгээр худалдан авч нэгдүгээр гурилын үйлдвэрийн үнийг 550 төгрөгт тогтвортой барих үүрэг хүлээлээ.