УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар ирэх онд баримтлах мөнгөний бодлогыг хэлэлцсэн тухай бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат сэтгүүлч­дэд мэдээлэл өглөө.

2013 оны мөнгөний бодлогыг юунд чиглүүлэх тухай гишүүд голлон ярилцсан байна. Барьцаа хөрөнгийн үнэлгээг сайжруулах, хариуцлагын тогтолцоог өндөржүүлэх, арилжааны банкны мөнгөний эргэлтийг түргэсгэх зэрэг арга хэмжээ авахаар ёстой гэж үзсэн байна. Орон сууцны эрэлт ихтэй, нийлүүлэлт бага учир үнэ өссөн гэж дүгнэжээ. Энэ нь зургаан хувийн хүүтэй зээлийг замбараагүй олгосноос үүдсэн гэв. Иймд моргейжийн зээлийг эхлүүлэх чиглэлийг бүлгийн хуралд оролцсон Монголбанкны удирдлагуудад өгчээ. Моргейжийн зээлийг ямар нөхцлөөр олгохыг Монголбанк бэлдэж УИХ-д оруулж ирэх гэнэ. Ингэж бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах боломжтой гэж Ардчилсан намын бүлэг үзсэн байна.