УИХ дахь МАН-ын гишүүд хуралдаж ирэх оны төсвийн төслийг хэ­лэлцсэн байна.  Хурал­даанаар 2013 оны төс­вийн төсөлтэй холбог­дуулан ажлын хэсэг бай­гуулахаар болсноо УИХ-ын гишүүн Н.Энхболд,  С.Бямбацогт, Д.Оюун­хорол нар мэдээлэв. УИХ-ын гишүүн Н.Энх­болд гурван суманд 30 гаруй тэрбумыг зарцуул­на гэсэн заалт төсвийн төсөлд тусгасныг  шу­дарга бус  хэмээн шүүмж­лэв. 2013 оны төсвийн төсөл иргэд рүү бус дарга нарт чиглэсэн төсөв болсон байна. Өөрөөр хэлбэл, цалин тэтгэврийг нэмэхгүйгээр өөрс­дийн­хөө хэрэгцээг нэн тэр­гүүнд бодож байна хэ­мээн МАН-ын гишүүд үзжээ.

Засгийн газраас таван тэрбум ам.долларын бонд гаргахаар төсөвт тусгасан ч хэрхэн байршуулах, хуваарилах, эргэн төлөх нь тодорхойгүй байгаа гэнэ. Хөдөө аж ахуй, га­зар тариалангийн салбарт үзүүлдэг хөнгөлөлт тө­сөвт тусаагүй аж. Мөн аймгийн хөрөнгө оруулалтыг ялгавартай байдлаар хийсэн. Ардын намын гишүүдээс бай­гуул­сан ажлын хэс­гийн­хэн орлого нэмэх боломж, зардал бууруулах тооцоог гаргаж саналаа 2013 оны төсвийн төсөлд тусгахаар төлөвлөжээ. Тэд аймаг бүрт үйлдвэр, дулааны цахилгаан станц барих, жижиг дунд үйлд­вэрлэл, газар тариа­лан­гийн хөнгөлөл­түүдийг үргэлжлүүлэх, Боловс­ролын салбарын хуулийг хэрэгжүүлж, урамшуулал, нэмэгдлийг олгох, хө­рөнгө оруулал­туудыг жигд хуваарилах зэргийг эхний ээлжинд ажил хэрэг болгох аж. Үүний дараагаар  21 мян­ган төгрөгийг ялгавар­тайгаар ядуу өрхөд олгуулах саналаа Засгийн газарт хүргүүлнэ гэдгээ МАН-ын гишүүд  илэрхийллээ.