Б.ЭНХ
Баянзүрх дүүргийн шинэ Засаг даргыг батламжлах тухай нийслэлийн Засаг даргын захирамжийг шүүхээсөчигдөр хүчингүйд тооцов. Үүний дагуу тус дүүргийн Засаг дарга асан Д.Пүрэвдаваа ажлаа хүлээн авлаа. Түүнийг өчигдөр ЗДТГ-т ирэхэд намын гишүүд, сонгогчид, дүүргийн иргэд олноор цугласан байв. Энэүеэр түүнтэй ярилцлаа.
-Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамж хүчингүй болсон тухай өөрөө мэдэгдлээ. Энэ талаар ямартайлбар өгөх вэ?
-Баянзүрх дүүргийн ИТХ-аас нийслэлийн Засаг даргын гаргасан хоёр захирамжийг түдгэлзүүлж өгнө үү гэсэнхүсэлтийг шүүхэд гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээж авсан. Хүлээж авна гэдэг эцсийн хариу биш. Гаргасаншийдвэрийг түр түдгэлзүүлж байна гэсэн үг. Үйлчлэлийг нь царцааж байна гэж ойлгож болно. Үүнтэй холбогдууланнийслэлийн Засаг дарга хэвлэлийн бага хурал хийснийг харлаа. Хуулийн хүмүүстэй уулзаж зөвлөгөө авахадөнөөдрөөс намайг ажлаа үргэлжлүүлэх боломжтой гэсэн. Дүүргийн Тамгын газрын дарга цагдаагийн байгууллагадхандаж 14:30 цагаас өмнө дүүргийн ЗДТГ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангаж өгнө үү гэсэнхүсэлт гаргасан. Үүний дагуу ажлын байран дээрээ ирээд байна.
-Баянзүрх дүүргийн АН олонх хэвээрээ байгаа гэсэн үг үү?
-Шүүхээс зургаан нэр дэвшигчийн гэм буруугүйг баталсан шийдвэр гаргачихаад байхад дүүргийн Сонгуулийн хороотухайн өдөр нь өөрийнхөө гаргасан тогтоолыг хүчингүй болгоод эргээд нөхөн сонгууль зарласан. Энэ нь шүүхийншийдвэрийг эс үйлдсэн явдал болсон. Өөрөөр хэлбэл, хүнийг ажлаас нь хууль бусаар халахад шүүхээс ажилд ньбуцааж ав гэсэн шийдвэр гарсан. Гэтэл тэр өдөрт нь ажилд нь авсан захирамж гаргангуутаа эргээд халахзахирамж гаргаж байгаатай адил. Тэгэхээр Сонгуулийн хороо цаашид үйл ажиллагаа нь хуулийн дагуу явуулжбайгаа эсэхийг шүүх байгууллага тогтоох ёстой.
-Өнгөрсөн баасан гаригт болсон үйл явдлын талаар таны байр суурийг сонсъё. Хүмүүсийн эрх ашиг, эрүүлмэнд зөрчигдөж болохоор онцгой нөхцөл байдал үүссэн шүү дээ?
-Мэдээж эрүүгийн болон иргэн, захиргааны хуулийн олон зөрчил гарсан. Монгол Улс ардчилсан улс. Зөрчигдсөнэрхээ шүүхээр хамгаалуулдаг. Хэн нэгэн хүний эрхийг өмгөөлж өмнөөс нь арга хэмжээ авах эрх зүйн зохицуулалтбайхгүй. Тиймээс хүний эрх зөрчигдсөн бол шүүхэд хандах ёстой. Үүн дээр бид хууль зүйн хувьд туслалцаа, зөвлөмж үзүүлэх зэргээр бүх талаас нь дэмжих болно.
-Болж өнгөрсөн үйл явдлыг зарим хүмүүс Д.Пүрэвдаваа өөрөө Засаг дарга болохын төлөө улайрч байна гэжхардаж байна. Үүн дээр тайлбар өгөхгүй юу?
-Надад өөр сонголт байхгүй. Засаг даргын үүрэгт ажлыг хийхээр хүлээлцсэн. Тэгэхээр ажлаа үргэлжлүүлээдхийхээс өөр сонголт байхгүй.
-Нийслэлийн Засаг даргын захирамжийг шүүх түр хугацаанд хойшлуулсан гэлээ. Цаашид шүүхийн үйл явцүргэлжлэх байх. Та бүхэн энэ тал дээр хэрхэн ажиллах вэ?
-Энэ бол дүүргийн ИТХ-ын маргаан учир ИТХ хуулийн хүмүүстэй хамтран ажиллах ёстой. Хамгийн гол нь иргэдийнсонголт эцсийн шийдвэр байх ёстой.