С.УЯНГА

Цаг үеийн асуудлаар АН-ын Нарийн бичгийндарга О.Магнай, Нийслэлийн Ардчилсаннамын дарга Э.Бат-Үүл нар мэдээлэл хийв. Энэ үеэр О.Магнайгаас зарим зүйлийгтодрууллаа.

-Баянзүрх дүүрэгт Засаг даргыг батламжлахтайхолбоотой замбараагүй байдал үүссэн. Шүүхийн шийдвэр гарсан уу?

-Баянзүрх дүүрэгт 22 суудал буюу давуу эрхээрАН ялалт байгуулсан ч эрх баригчид хуульшүүхийн байгууллагыг ашиглаж хагас жилийнхугацаанд хойшлууллаа.

АН-ын ялсан нэр дэвшигчдийг нэрсийнжагсаалтаас хасах, дахин сонгууль явуулах 60, 64 гэсэн хоёр тогтоол гаргасан ч гурван шатнышүүхээс хуульд нийцэхгүй гэсэн шийдвэргарсан.  Гэтэл хүчингүй болсон даруйд 11, 12 гэсэн утга нэгтэй тогтоол гаргаснаар Хотын даргаС.Батболд хуучин Засаг даргыг чөлөөлж, шинийгтомилох тогтоол гаргасан байгаа юм. Захиргааныхэргийн шүүхээс өнөөдөр /өчигдөр/ тогтоолыгхүчингүй болголоо.

-Иргэд, цагдаа нарын хооронд болсон үл ойлголцлын талаар албан ёсны мэдээллийг авсан уу?

-Баянзүрх дүүрэг дээр цагдаагийн албан хаагчдын гаргасан үйлдэлд зайлшгүй дүгнэлт хийх ёстой гэж АН үзэжбайгаа. Тухайн үед ажилласан цагдаа нарын нэр, дугаар байгаагүй. Цагдаагийн албан хаагчид эрх баригчдын гархөл боллоо гэж дүгнэж болохоор. Үүнтэй холбогдуулан манай намын хуулийн хэлтсээс ЦЕГ-ын дарга болонЕрөнхий прокурорыг тайлбар хийх хүсэлтийг хүргүүлсэн. Баянзүрх дүүргийн асуудал нэг дүүргийн асуудал мэтболовч Үндсэн хуульд халдсан үйлдэл болсон. Сонгох, сонгогдох эрхэд бүдүүлгээр халдаж хууль дээдлэхзарчмыг уландаа гишгэлээ. АН хариуцлагатай улс төрийн хүчний хувьд иргэдийн эрхийг хамгаалах нь үүрэг гэжхардаг.

-Хурдан морины уралдааныг хориглосон шүүхийн шийдвэр гарсан ч хэрэгжсэнгүй. Үүнд танай нам ямар байрсуурьтай байгаа вэ?

-Төв аймгийн нутагт “Дүнжингарав-2017” хурдан морины уралдаан боллоо. 2016 онд буюу тухайн үед Хөдөлмөрийнсайдаар ажиллаж байсан Г.Баярсайхан хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн жагсаалтад оруулж арваннэгдүгээрсарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэл хурдан морины уралдааныг хориглосон. Монгол Улс хүүхдийн бүх төрлийнтэвчишгүй хөдөлмөрийг хүлээн зөвшөөрөх олон улсын конвенцид нэгдэн орсон. Мөн захиргааны хэргийн шүүхээс “Дүн­жингарав-2017” урал­даа­ныг зохион байгуулах Засгийн газрын тогтоолыг түдгэлзүүлсэн байсан. Гэтэл эрхбаригчид энэ бүгдийг уландаа гишгэлээ. Уламжлалаар түрий барьж хүүхдийн эрхийг зөрчиж, хэдхэн хүний зугаацэнгэл хийхийг АН дэмжихгүй байгаа. Морин спорт уяачдын холбооны дарга нь М.Энхболд гэж хүн байгаа. Хуулийгуландаа гишгэж хууль эрх мэдэлтэй хүмүүст үйлчилдэггүй юм гэдгийг ард түмэнд харууллаа. Уралдаантайхолбоотой хариуцлагыг Морин спорт уяачдын холбоо хүлээх ёстой гэж АН үзэж байгаа. ардчиллын үнэт зүйл болхууль засаглал.

-АТГ-аас АН-ын гишүүн Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг цагдан хориод 10 гаруй хонолоо. Өлсгөлөнзарлахаар болсон гэх мэдээлэл үнэн үү?

-Цагаан сарын өмнө барьж хорино гэдэг сэтгэл санааны дарамт. АН авлигатай тэмцэж ирсэн. Цаашид тэмцэнэ. Авлигатай тэмцэх нэрийн дор Монгол Улсын иргэн хэнийг ч хилсдүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй. АН эрх ньзөрчигдөж хэлмэгдэж байгаа хэн бүхнийг хамгаална. АН-аас хоригдсон хүмүүстэй уулзахаар хорих газар руухүмүүс явсан. Ирээд тодорхой мэдээлэл өгсний дараа байр сууриа илэрхийлнэ.

Энэ үеэр Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл “Баянзүрх дүүрэгт болж байгаа үйл явдал орон даяар өрнөж байна. Ард түмний сонголтоор бий болсон эрх мэдлийг хүч түрэн булааж байгаа үйл явдал улс даяар болж байна. Машолон Засаг дарга нарыг батламжлахгүй олон сар боллоо. Бүр ноцтой нь Засгийн эрх мэдлээр зогсохгүй шүүх эрх  мэдэлд халдлаа. Хуулийн дээр улс төрийн дур зоргоор гарч байна. Дахиад ийм  явдал гаргахгүй байх нөхцлийгбүрдүүлнэ” гэлээ.