Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяртай ярилцлаа.

-МАХН-ын зүгээс шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулж дуус­сан гэсэн. Үндсэн хуулиа өөрчлөх ямаршаардлага байв?

-МАХН-ын намын гишүүд, дэмжигчид, эрдэмтэн мэргэдийн орол­цоотойгоор шинэ Үндсэн хуулийн төслийгболовсруулж дуу­саад иргэддээ өргөн барих эхлэлийг Сүхбаатарын талбай, эзэн Чингисийнхээ хөшөөний дэргэдхийлээ. Үндсэн хууль маань яагаад шинэч­лэгдэх ёстой вэ гэдгийг би ганцаараа ярьж байгаа юм биш. Сүүлийнжилүүдэд эрдэмтэн мэргэд ч энэ асуудлыг хөндөж ярьж байгаа. Ерөнхийдөө нийгэмд Үндсэн хуулийг өөрчилж, шинэчлэх ёстой юм байна гэсэн ойлголт бий болсон. Тиймээс одоогийн УИХ хаврын чуулганаар Үндсэн хуулийгөөрчилж, шинэчлэх асуудлыг оруулсан байна. Аливаа Үндсэн хууль жинхэнэ ёсоор хэрэгжихийн тулд төр, засгийнбүрэн эрх хэний гарт байна вэ. Төр, засгийн бүрэн эрх хэнээс эх үүсвэртэй вэ гэдэг асуудлыг туйлын тодорхойбичсэн байх ёстой. Гэтэл Монгол Улсын өнөөгийн үйлчилж байгаа Үндсэн хуульд төр, засгийн бүрэн эрх хэнээс эхүүсвэртэй вэ гэдэг нь тодорхой биш орхигдсон. Төр, засгийн бүрэн эрх хэний мэдэлд байгаа вэ гэдэг нь хагасдутуу тусчихсан. Зүйл, заалтууд нь хоорондоо зөрчилтэй, боломжгүй байдлыг бий болгосон.

Мордохын хазгай гэх юм уу, эсвэл байшингийн суурийг тавихдаа дутуу тавьсан учраас ганхах, цуурах, цонх, хаалга нь эвдрэх, дээвэр нь цоорох гэсэн үйл явдал үргэлжилсээр 25 жил боллоо. Одоогийн Үндсэн хуульдЗасгийн эрх ард түмний мэдэлд байна гэж бичсэн байгаа. Тэгсэн мөртлөө УИХ бол төрийн эрх барих дээдбайгууллага гэж. Та анзаарсан бол Төрийн эрх, Засгийн эрх гэсэн үг байна. Тэгэхээр Засгийн эрх гэхээр хүмүүсхялбаршуулж ойлгоод Засгийн газартай холбоотой ойлгодог. Тэгвэл одоогийн Үндсэн хуульд Засгийн эрх ардтүмний мэдэлд байна гэхээр ард түмэн Засгийн газраа байгуулах гэж явцууруулж ойлгож болох юм. Төрийн гэхээрөөр эрх байдаг юм шиг. Тэр нь УИХ-д байдаг юм шиг. Тэгсэн хэрнээ төрийн эрх дээд, доод гэж байдаг юм шиг. Дээд байгууллага нь төрийн эрхийг эдлэх, хэрэгжүүлэх дээд байгууллага нь УИХ гэж заасан байгаа юм. Тэгвэлдоод байгууллага нь хэн юм бэ. Никола Маркевил гэдэг алдартай судлаач, филисофич хүний олон зуун жилийнөмнө гаргасан онолоор бол төр, засгийн бүрэн эрх гэдэг том багц эх байна. Үүнээс харахад төр, засгийн бүрэн эрхард түмнээс үүсэл гаралтай, ард түмний мэдэлд байдаг. Харин үүнийг хэрэгжүүлэхдээ засаглалын эрх мэдэлдхуваарилалт хийхийг хэлнэ. Үүнийг үндсэн гурван эрх мэдэл гэж хуваарилах ёстой гэсэн онол байдаг.

-Тухайлбал, яг юу гэсэн байдаг гэж?

-Энэ нь хууль тогтоох эрх мэдэл буюу парламент, УИХ, гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газар, шүүх эрх мэдэлбуюу шүүх гэж. Үндсэн гурван засаглалын эрх мэдэлд хуваарилж байж төр, засгийн бүрэн эрх гэдэг ойлголтхэрэгжинэ. Төр, засгийн бүрэн эрх ард түмнээс эх үүсвэртэй, ард түмэнд байнга хадгалагдаж байдаг. Яагаадбайнга хадгалагдаж байдаг вэ гэхээр ард түмэн богино хугацаанд ямар нэгэн байгууллага, албан тушаалтныгөөрөө сонгож эрхээ хэрэгжүүлж байгаа. Тэр эрхээ ард түмэн өөртөө байнга хадгалахгүй бол эрхээ бүрэншилжүүлээд өөрөө тэр эрхгүй, тэр хугацаанд үлдвэл хариуцлагагүй төр, засаг бий болно гэсэн үг. Чи нэгэнт эрхээөгчихсөн юм чинь дуугүй л байж бай. Би энэ эрхийг авсан юм чинь яаж ч аашилж болно гэсэн буруу харилцаа үүсчмагадгүй учраас ард түмэн эрхээ байнга өөртөө хадгалж муу ажиллаж байгаа хүмүүсийг хугацаанаас нь өмнөогцруулж, хариуц­лага тооцох ийм арга ме­ха­низмтай уялдаж ойлгогддог.

Энэ асуудал манай УИХ, Засгийн газар, шүүхийн үйл ажиллагаатай холбоотойгоор Үндсэн хуульд тодорхойтусгаагүй байна. Хоёрдугаарт, орон нутгийн эрх мэдэл, орон нутгийн өөрөө удирдах байгууллага тунхаглалын шинжчанартай байгаа болохоос яг өөрөө татвар тогтоож болох юм уу, үгүй юм уу, өөрийнхөө өмчит тулгуурлаж бондгаргаж болох юм уу, үгүй юм уу. Хөрөнгө мөнгө босгож, ашигт малтмалыг шийдэхэд ямар байдалтай оролцох юмгэсэн асуудал ойлгомжгүй үлдсэн учраас орон нутаг өөрөө удирдах ёсны байгууллага мэтээр ойлгодог. Үнэн хэрэгдээрээ хэрэгжүүлж байгаа, эдэлж байгаа эрх, хүлээж байгаа үүрэг нь тодорхой биш. Зарим газар хол яваадЕрөнхийлөгчийг сонгочихдог. Ерөнхийлөгч нь Засгийн газраа тэргүүлдэг. Ингээд гүйцэтгэх засаглалаа ард түмэнбайгуулж, парламентаа хууль тогтоох байгууллагаа ард түмэн байгуулчихна. Шүүхийг бас сонгох эрхтэй.

-Яг яаж шинэчлэх ёстой гэж. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-Зарим үед өөрөө тангарагтаны шүүхийн хэлбэрээр ард түмэн өөрөө шүүх ажиллагаанд орж хэрэг таслах эрхтэй. Тангарагтаны шүүх гэж байдаг. АНУ болон бусад оронд иргэд шүүгчийн үүргийг гүйцэтгэж ямар нэгэн хүндасуудлыг авч хэлэлцэж итгэл үнэмшлээрээ 100 хувь санал нэгтэйгээр ажиллаж асуудлыг аль нэг талд ньшийддэг. Шүүгчийг сонгосноороо шүүхийн үүргийг хэрэгжүүлж байна. Энэ асуудал Үнд­сэн хуульд дутуу туссан. Шүүгч дандаа томил­гоотой байдаг. Томилгоотой байдаг учраас хараат байдаг. Шүүгч нарыг загнахад хэцүү. Өнөөдрийн Үндсэн хуульд энэ суурь асуудлууд тодорхой тусаагүй учраас шударга ёс алдагдсан байна. УИХ, Засгийн газар нь хариуцахгүй байна. Засгийн газрыг сонгох, томилох, хариуцлага хүлээлгэх ажилд ард түмэноролцож чадахгүй байна. Шүүхээс ард түмэн их хол байна. Тиймээс энэ Үндсэн хуулийг зайлшгүй өөрчилжшинэчлэх хэрэгтэй байна. Энэ Үндсэн хуулийг бүхэлд нь харлуулж болохгүй. Шинэчлэлтийн Үндсэн хуулийгжинхэнэ хөгжлийн Үндсэн хууль болгож өөрчлөхгүйгээр байнгын шилжилтийн үйл явц дунд будилсан, ойлгомжгүйбайдалтай цагаа алдах, хэдэн үеэрээ сайхан амьдрах бололцоогоо алдах, магадгүй тусгаар тогтнол, хөгжилдэвшлийнхээ бололцоог алдах аюул нүүрлэж байгаа учраас одоо бүгдээрээ сайхан ярилцаж байгаад Үндсэнхуулиа шинэчлэх ёстой.

Нэг том асуудлыг Монголд ярилцаад олон жил болж байна. Шийдэгдэж чадахгүй байгаа учраас зөрчлийг улам бийболгож байна. Байгалийн ашигт малтмалыг хэний мэдэлд, хэний өмчид байлгах вэ гэдэг асуудал тодорхой бишбайна. Одоогийн Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад хэрэгжинэ гэж заасанболовч нөгөө заалт дээрээ төрийн өмчит байна гэсэн. ОХУ-ын Үндсэн хуульд байгалийн баялаг, ашигт малтмалыгтөрийн, хувийн, орон нутгийн болон бусад өмчийн хэсэгт байж болно гэж бичсэн учраас оросууд Үндсэнхуулийнхаа дагуу ашиглаж байна. Гэтэл манайд зүйл, заалтын зөрүү, зөрчлийг ашиглаж байгалийн баялгийг ардтүмнээс хол хөндий байлгаж цөөхөн хэдэн хүн гартаа авах үйл явц явагдаж байна. Тиймээс энэ асуудлыг Үндсэнхуульд тодорхой тусгаж өгөх ёстой. Ингэснээр нийгэм маань бухимдалгүй, эв нэгдэлтэй, хөгжлийн төлөө зүтгэсэнМонгол хүн болж төрснөөрөө бахарх­сан, Монгол орондоо эзэн болсон харилцаа үүсэх ёстой юм.

-Шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулахад ямар хүмүүс оролцсон юм бэ?

-Би Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэлтийн тухай УИХ, Засгийн газарт ярьжбайсан. Янз бүрээр ярьсаар байгаад нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй. Ажлын хэсэг ч янз бүрээр байгуулагдсан. Энэ ажлын хэсэг зөвхөн эхний эрх мэдэл дээрээ булаацалдсаар байгаад, ард түмний эрх мэдэлтэй гэдгээмартсаар байгаад, Ерөнхийлөгч, Засгийн газар, Ерөнхий сайд, байх юм уу, УИХ-д гол анхаарлаа хандуулсаарбайгаад хайран цагийг алдаж өнөөдрийн Үндсэн хууль энэ нийгмийн ээдрээтэй байдлыг зохицуулж чадахгүйхямарч байна. 1992 онд шинэ нийгэм рүү шилжиж байхад ийм ээдрээтэй байна гэж бодоогүй байх. Тиймээсзохицуулалтыг дутуу хийсэн байна. Одоо шинэ нийгмийн харилцаа их ээдрээтэй байна. Энэ ээдрээг хэн тайлах юмбэ. Шинэ Үндсэн хууль тайлна. Шинэ Үндсэн хуулийг бий болгож олноороо хэлэлцэж, баталж байж шинэ ээдрээгтайлахгүй бол хуучин Үндсэн хуулиараа засч, залруулж чадахгүй. Бусад намын нөхдүүд, хуульч, эдийн засагчид, нийгэм судлаачдыг оролцуулаад энэ төслийг боловсруулсан. Сүүлийн хэдэн сарын турш Үндсэн хуулийнхаа төсөлдээр сууж мэргэжлийн хүмүүст үзүүлж харууллаа.

-Үндсэн хуулийн ямар зүйл, заалтад өөрчлөлт, шинэч­лэлт хийсэн юм бэ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Монгол хүн төрийн хамгаалалтад байна гэж бодоогүй байх. Мал сүрэг төрийн хамгаалалтад байсан. Түүнийгээолигтой хэрэгжүүлж чадаагүй. Тунхагийн шинж чанартай, малчин ард түмнийг хүндэтгэлгүй яах вэ. Улсын үндэс ньхүн юм. Төр нь ард түмнээ мартчихдаг. Ард түмнээсээ хол хөндий оршин тогтнодог байдлыг засахын тулд бихүнээ төрийн хамгаалалтад авахыг Үндсэн хуульд тусгасан. Байгалийн баялаг дээр яаж хэрэгжих вэ гэдгийгтодруулж яривал байгалийн баялаг хүний бий болгосон баялаг биш. Олон сая жилийн өмнө янз бүрийн урвалын үрдүнд алт, нүүрс бий болсон. Бидний өвөг дээдэс энэ сайхан газар нутгийг бидэнд үлдээсэн байна. Ийм өргөнсайхан газар нутаг Монголын ард түмэнд тохиож эд баялаг, орд үлдсэн байгаа. Одоо энэ баялгаа шударга ёсонднийцүүлж гурван сая монголчуудын дундын өмч болгоно.

Дундын өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, ашиг, орлогыг нь хэн нэгэн хүн дундаас нь авахгүй эзэнтэйбайлгамаар байна. Яагаад гэвэл дундын баялгийг төр, засаг булаацалдаад байна. Дундын баялаг гээд Үндсэнхуульд биччихвэл Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгой гэсэн стратегийн ач холбогдол бүхий ордууд нийтмонголчуудын дундын өмч болно. Бидний халаасанд, хадгаламжинд энэ баялгийг ашигласан орлогын тодорхойхэмжээ хуваарилагдаж орж ирж байх ёстой. Тиймээс би зоригтой хэлж байгаа юм. Байгалийн баялгаа дундынбаялаг болгож зарласан цагаас, энэ зарласан зарчмаа хэрэгжүүлсэн тэр мөчөөс эхлэн ядуу амьдрал, ядуу хүнгэдэг ойлголт Монголд байхгүй болно. Ингэж төр хүнээ хамгаалалтад авна. Хоёрдугаарт, Монгол хүнийг өөр яажхамгаалалтад авах юм бэ.

Гэр бүлийн хамгаа­лалтад авна. Гэр бүл гэдэг ойлголтыг нийгмийн төв болгох ёстой. Дандаа өрх толгойлсонэмэгтэй, эрэгтэй, өнчин хүүхэд гэж ярьж байгааг бид засах ёстой. Тиймээс гэр бүлийн харилцааг эрхэмлэж, гэрбүл бүтэн байхыг иргэний журамт үүрэг болгож, хүүхдээ өв тэгш хүмүүжүүлэхийг тусгасан байгаа. Тасралтгүй 25 жил байлгаж амьдарсан гэр бүлийг төрөөс үнэгүй орон сууцаар хангах ёстой. Ахмадууд, олон хүүхэдтэй эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ, хүнд өвчтэй хүнийг эмчлэх эмнэлгийн зардлыг, залуучуудын дээд боловсролынзардлыг төр, засгаас даах ёстой гэж. Ингэж Монгол хүн чинь биеийн бяраар нэгийг, сэтгэлийн бяраар олныг дийлнэгэдэг зарчим энэ Үндсэн хуульд тусч байгаа. Бид дээд боловсролтой байж сэтгэлийн бяртай, мэдлэг боловсролтойболно. Түүнээс Хятад, Оросыг муулж биш, ямар нэгэн байдлаар махбодиороо үзээд дийлэхгүй. Тооны олноорбиднийг дарна. Мал­гайгаараа цохиж унагаана гэж ярьдаг. Тиймээс олон хүнтэй үндэстэний малгайд цохиулжунахгүйн тулд оюун ухаанаараа өрсөлдөж, хамгаалъя. Гурван сая монголчуудаа ийм болгоё. Үндэсний дээдболовсролыг заавал эзэмшүүлэх ёстой гэсэн санаа энд туссан байгаа.

-Энэ хэрэгжилтийг хянадаг байгууллага гэж бий юү. Ямар байгууллага байдаг юм бол?

-Түрүүн би хэлсэн. Засаглалын эрх мэдлийг гурав хуваадаг. Гүйцэтгэх засаглал, Засгийн газар, хууль тогтоохпарламент, Шүүх засаглал шүүх гэж. Дээр нь сүүлийн жилүүдэд хяналт алга болсон. Төсвийн мөнгө, төрийнөмчийг яаж зарцуулах вэ, ард түмний эрх ашгийг яаж хамгаалж байгааг хянадаг ямар ч байгууллага байхгүй. Үндсэн хуульд энэ асуудлыг сайн зохицуулж чадахгүй орхигдуулчихсан. Магадгүй эрх чөлөөтэй боллоо, одоосанаа зовох зүйлгүй чөлөөтэй тавьж өгч байвал боллоо гээд нэг тал руу туйлширсан байх. Гэхдээ үүнийг боож, бүр задгай тавьж болохгүй. Зарим улс орны Үндсэн хуульд төрийн бүрэн эрхийг засаглалын эрх мэдэл булаажхуваасан байдаг. Гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх, хянах, төрийн алба гэж. Тэгэхээр бид гүйцэтгэх засаглал буюуЗасгийн газар, шүүх засаглал буюу шүүх, хууль тогтоох буюу парламентын, хянах засаглалын эрх мэдэл гэждөрөв дэх засаглалын эрх мэдлийг гаргаж Үндсэн хуульд суулгаж өгсөн. Хянах байгууллагыг бий болгоё. Үүнийгхэн нэгэн бий болгохгүй. Ард түмэн өөрөө Ардын эрх хорооны гишүүнийг сонгоно. Ардын эрх хороо хүн болгондээр очоод шалгахгүй. Зөвхөн төсвийн, төрийн өмчийн мөнгийг ашиглаж байгаа байгууллага, албан тушаалтан яажзарцуулж, ажиллаж байгаад хяналт тавина. Ард түмнээс сонгогдсон Ардын эрхийн гишүүн хэнээс ч айхгүй. Харинард түмнээсээ айна. Хэн чамайг сонгож, томилж байна түүнээсээ л хүн айж эмээдэг. Одоо ард түмнээс айхгүй лдээ.

Яагаад гэвэл Засгийн газар, ХЭҮК, шүүхийг ард түмэн томилж, сонгоогүй учраас ард түмнээс айхгүй. УИХ-ынгишүүд ч гэсэн ард түмний эрх мэдлийг өөртөө шилжүүлээд авсан гэж буруу ойлгоод сонгуульд олсон шархаанөхөх гээд сууж байна. Ард түмэн өөрөө сонгосон нөхцөлд тийм байдал үүсэхгүй. Одоо энэ сонгуульд хэн ялжбайна, баян нь ялж байна. Бид үүнийг засахын тулд сонгуулийн зардлыг төсөв даана. Хэрэв төсөв даадаг байсанбол өнөөдөр ард түмнээсээ хэдэн төгрөг авч сонгуульд оролцож байгаа хүмүүс ард түмэндээ л үйлчилнэ. Өнөөдөрард түмнээс мөнгө авахгүй, хувийн том компаниудаас мөнгө авсан учраас ард түмнийг ашиглаж байна. Ямар нэгэнөндөр албан тушаалд очоод эргээд тэр хүндээ үйлчилдэг. Тухайн компанидаа ашигтай шийдвэрийг кноп дараадэсвэл гарын үсэг зураад гаргаж байна. Үүнд нь ард түмэн бухимдаад байгаа юм. Гэхдээ ард түмэн маань ихухаантай, юмны цаад наадахыг ойлгодог.

Тэгэхээр өнөөдөр ард түмнээр даалгахгүй буян хийж байгаа ч цаагуураа ард түмний уул уурхайн баялгийг өөркомпанид өгч байгааг таслан зогсооё. Дээр нь сонгуулийн саналын хуудсыг зөвхөн гараар тоолъё. Гурван саямонголчууд нэг сая 800 мянга гаруй сонгогчтой түүний 70 хувь нь сонгуульд оролцоно гэхээр нэг сая 200 мянгансонгогчийн саналыг гараар тоолж чадахгүй 300 сая хүнтэй Америк, нэг миллиард 300 сая хүн амтай Энэтхэг улстайадилхан машинаар тоолж будилаад хэрэггүй. Зарим зүйл дээр ард түмэн өөрсдөө гараараа тоолж шударгасонгуулийн дүн гаргаж сурах хэрэгтэй. Ингэж чадвал шударга сонгууль явагдана. Ард түмнээс шалтгаалсан, ардтүмнээсээ айж байж төр, засгийг эмхлэн байгуулж, ард түмнийхээ төлөө үйлчилдэг төр, засгийг байгуулж улсорноо хөгжүүлэх ийм гарцыг Үндсэн хуулиараа олж авъя гэж бодсон юм.

-Парламентын за­саглалын талаар дэлгэ­рэнгүй тайлбарлахгүй юу?

-Парламентын хувьд хоёр шат, хоёр танхимтай байна. Нэг нь хуучнаар зүйрлэж яривал Улсын бага, одоогийн иххуралтай адилхан. Нөгөө нь доод танхим. Дээд танхим нь хуучин Ардын их хуралтай адилхан Үндэсний иххуралдай. Үндэсний их хуралдайд нам бусчуудын, намын гишүүн байж болно. Гэхдээ 250 хүний гарын үсгийгцуглуулж чадсан хүн Үндэсний их хуралдайн сонгуульд нэр дэвшинэ. Зардлаа засгаас гаргуулна. Намынжагсаалтаар биш шууд өөрийгөө сонгуулах маягаар сонгоно. Сум, баг, хороо болгоноос нэг хүн сонгогдоно. Гэхдээтэд байнгын ажиллагаатай биш. Жилд дөрвөн удаа, улирал бүр ажлын 10 өдөр хуралдаж бага хуралдаанаасгаргасан шийдвэр зөв үү, буруу юу гэдгийг засч залруулах, хориг тавих ч юм уу эсвэл бага хуралдаанд гишүүдажлаа муу хийсэн бол зохицуулах, хариуцлага тооцох эрх эдэлнэ. Ард түмний дунд амьдарч байгаа хүмүүсУлаанбаатар хотод жилд дөрвөн удаа цугларахдаа байнгын ажиллагаатай, ард түмнээсээ тасарсан хү­мүүсийгбайранд нь тавих, тодорхой хэмжээгээр хамтын эрүүл саруул байдлаар ажиллах харилцаа үүсгэнэ гэж бодожбайгаа.

Бага хуралдай намын жагсаалтаар Үндэсний их хуралдайгаар ард түмний дундаас шууд санал өгөх байдлаарсонгоно. Энэ хоёр нийлж байж хууль тогтоолыг илэрхийлнэ. Хууль тогтоох засаглалын эрх мэдлийг шилжүүлнэ. Засгийн газрыг ямар нэгэн эрх ашиг, хуйвал­даанаар гарсан хүмүүс ажил­луулах биш. Шууд ард түмний дунд нэрдэв­шиж сонгогдсон Ерөн­хийлөгч толгойлно. 50 нас хүрсэн, Монгол Улсын уугуул иргэн буюу эмээ өвөө, аав ээж, өөрөө эхнэртэйгээ гурван үеэрээ Монгол Улсын иргэнийг нэр дэвшүүлж ард түмэн хамгийн шилдгийг нь сонгож тэрхүн шууд Засгийн газраа толгойлно. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх засаглал, хууль тогтоох, шүүхийг, шүүгч нарыг, Ардын эрхийн хороог ард түмэн өөрөө сонгож байна. Дөрвүүлээ ард түмний сонголтоор байгуулагдаж байна. ХэрэвЕрөнхийлөгч нь сонгогдчихоод Засгийн газ­рынхаа ажлыг хийж ча­дахгүй бол огцруулж болно.

Энэ завшааныг ашиг­лаад ард түмэндээ хан­даж хэлэхэд “Монголчууд үнэхээр ирээдүйтэй ард түмэн шүү. Энэ ирээдүйг Үндсэн хуулийн шинэ төсөлд агуулсан байгаа. Үүнийг та өөрийн болгож аваад аав ээж, үр хүүхэд, найз нөхөдтэйгөө хамт хэлэлцээд дутуу байгааг нь гүйцээж, илүү байгааг нь хасаад мэргэн оновчтой саналаа тусгаад өөрийн болгож батлаарай” гэж хүсэх байна. Та бүхний санасан сайхан сэтгэл бүр чинь сэтгэлчлэн бүтэх болтугай гэж ерөөе.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин