Д.ОДОНТУНГАЛАГ
Сэлэнгэ аймгаас сар шинийн босгон дээр “Монгол Улсын аварга малчин”-аар зургаан малчин тодорч, шагналыгМонгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өргөө гэрт нь гардуулан өгч хүндэтгэл үзүүлсэн. Энэ жил өмнөхжилүүдээс онцлогтой нь аварга малчиддаа таван ханатай өргөө цагаан гэр гардуулсан өгсөн явдал байв. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн “Монгол Улсын аварга малчин” Цэвээндоржийн Булган нь удам залгасанулсын аварга боллоо. Түүний аав нь Цэвээндорж Увс аймгийн Зүүнговь сумын харъяат “Улсын сайн малчин” ажээ. Ц.Булган малч аавынхаа удмыг залган 28 жил мал маллаж яваа туршлагатай малчин юм.
-Таны хувьд “Улсын сайн малчин” хэмээх эрхэм цолыг хүртлээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Үнэхээр сайхан байна. Манай аав 2005 онд улсын аврга болж байсан. Аавынхаа алдар хүндийг алдалгүй явжөнөөдөр мөн аавтайгаа адил сайн малчин боллоо. Энэ маань манай гэр бүлийн түүхэнд мартагдашгүй сайхан үйлявдал болж байна.
-Удам залгаж яваа малчин хүний хувьд юу бодогдож байна. Үр хүүхэд, залуу малчиддаамалч ухаанаахэрхэн зааж сургаж байна вэ?
-Миний хувьд өвөг дээдсээс уламжилж ирсэн туршлага дээрээ тулгуурлан орчин цагийн нөхцөл байдалтайгаауялдуулан малаа маллах ёстой гэж боддог. Өнөөдрийн хувьд малаа эрчимжүүлэх асуудал хамгийн чухал болжбайна. Мөн шинэ залуу малчдыг бэлтгэх, зааж сургах нь гол асуудлын нэг. Ер нь малчин хүн сурч гүйцэнэ гэжбайдаггүй. Мөнхийн суралцаж, шинэ бүхэнтэй нүүр тулж байдаг. Тиймээс шинэ санаа, шинэлэг ажлыг байнгаэрхэлхийлж байх ёстой.
-Улсын сайн малчин гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Хамгийн түрүүнд малаа эрүүл байлгаж байгаа хүнийг хэлнэ. Сайн малчин малаа бүрэн бүтэн байлгаж чаддаг байхёстой. Мөн бүх зүйлд үлгэр дуурайлалтай байх ёстой.
-Таны хувьд малаа эрүүл байлгах тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Малын эмчтэйгаа байнгын харилцаа холбоотой ажилладаг. Бидэнтэй хамгийн ойр байдаг хүн бол малын эмч. Мал эрүүл байж монгол хүн бидний хүнсний хэрэглээ эрүүл байна. Тийм болохоор энэ асуудал дээр маш иханхаарч малаа малладаг.
-Малынхаа үүлдэр угсааг чанаржуулах тал дээр хэрхэн анхаарч байна?
-Одоо тооны асуудал чухал биш болсон. Тэр тусмаа газар тариалангийн бүс нутаг болсон манай аймагт энэасуудал илүү түлхүү яригдаж байгаа. Харин нэг малаас авах ашиг шимийн асуудлыг аймгаас ч тэр малчид бид чихээхэн анхаарч байна. Өнөөдөр Монгол орны газар бүрт тохирсон мал байгаа. Тэр бүгдийг харж байгаад хамгийнсайн малыг нь тавьдаг. Яг тэндэх эндэх гэж туйлширдаггүй.
-Үр хүүхдүүдээс чинь мал дээр байгаа хүүхэд байна уу?
-Би нэг охин, дөрвөн хүүтэй. Хүүхдүүд маань одоохондоо сургууль соёлоор явж байна. Энэ таваасаа ямар ч гэсэн 1-ийг нь малчин болгож гал, удмаа залгуулна гэж бодож явдаг. Одоохондоо тэр энэ гэж товлоогүй л байна.
Аварга малчин Ц.Булган гэргий Б.Чинбат нар залуу малчдыг бэлтгэх тал дээр маш их анхаарал тавьдаг хүмүүс. Тиймээс ч олон сайхан залуучуудыг малжуулсан. Мөн сум орон нутгийнхаа ажил үйлсэд ч өөрсдийнхөө чадах чинээгээрээ оролцож, тусалж дэмждэг малчид юм. Тэд малаа маллаж өсгөж үржүүлэхийн зэрэгцээ сумынхаа амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарч жилд дунджаар хүнсний хэрэглээнд 300-500 кг мах, 500-800 л сүүг ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн хоолонд зориулан хандивлаж хэвшжээ. Мөн ажилгүйдэл ядуурлыг бууруулахад өөрийн хувь нэмрээ оруулж 2000 оноос хойш иргэн С.Баттогтох, Х.Нямжав, Б.Болдоо, Б.Бат-Өлзий, Б.Шараа, Г.Цэрэнтогтох, Б.Рэнцэндорж, Ц.Ганбаатар, Б.Лхагваа, Б.Цэвээнравдан, С.Отгондаваа, Р.Отгонбаяр, Т.Чинбаатар, О.Чинбаатар, Б.Очирсүх нарын 20 гаруй өрх айлд 870 толгой сайн чанарын ашиг шим өндөртэй малыг өөрийн малаасаа таслан өгч малжуулсан байна. Жилдээ 5-8 хүнийг байнгын ажлын байраар хангадаг ажил олгогч малчид.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин