2023/12/14
2609.0 USD
Эхлэл
Улс төр
Нийгэм
Хүүхдийн ертөнц
Бөхийн мэдээ
Эрэн сурвалжилга
Zuunii Medee Weekly
Цахим "Зууны мэдээ"
Бүртгүүлэх
Нэвтрэх
Цахим "Зууны мэдээ"
Бүртгүүлэх
Нэвтрэх
Эхлэл
Улс төр
Нийгэм
Хүүхдийн ертөнц
Бөхийн мэдээ
Эрэн сурвалжилга
Zuunii Medee Weekly
Цахим "Зууны мэдээ"
Үзэл бодлын чөлөөт талбар
Ярилцах цаг
Сайд ярьж байна
Зууны мэдээний зочин
Дугаарын зочин
Бизнес хөгжил
Leaderships forum
Дөрвөн хөлтэй анд
Хэвшмэл ойлголтоо өөрчилье
Монгол өв соёл
Фото
Урлаг
Эдийн засаг
Эмэгтэйчүүдийн манлайлал
Зууны нэг өдөр
Үндэсний мэдээллийн төв
Та үүнийг мэдэх үү
Сониуч нүд
Түүчээлэгч
Видео
Zuunii Medee Weekly
Ардчилсан ахмадууд чуулж, Ш.Батбаярыг тэргүүнээр сонгов
ZMS.MN
2017-02-23 10:29
 
1 мин
0
хуваалцах
762
үзсэн
Т.БАТСАЙХАН
Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан ахмадын холбооны IV чуулган өчигдөр УДЭТ-т боллоо. Ардчилсан намын даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ сонгогдож ажлаа хүлээн аваад удаагүй байгаатай холбогдуулан ахмадын холбооныхон цагаан сарын өмнө уулзахаар товлосон нь энэ юм. Тус холбоо нь 1998 онд байгуулагдаж байсан бөгөөд анхдугаар чуулганаараа холбооныхоо даргаар А.Дашнамжилыг сонгож байсан гэдэг. Ийнхүү 20 гаруй жилийн хугацаанд гурван удаа чуулж, намаа хүнд хэцүү нөхцөл байдалд байхад нь тус дэм болж, залуу үедээ заавар зөвлөгөө өгч иржээ. Энэ удаа тэд намын даргаа шинээр сонгогдсонтой холбогдуулан холбооныхоо даргыг шинээр сонгох нь зүйтэй хэмээн үзсэн байна. Мөн энэ удаа холбооныхоо дүрмийг хэлэлцэж шинэчлэн баталлаа. Ардчилсан ахмадын холбооны IV чуулганы үдээс өмнөх хуралдаан нээлттэй болж, үдээс хойш хаалттай үргэлжиллээ. Төлөөлөгчдийн олонхийн саналаар тус холбооны тэргүүнээр Ш.Батбаярыг сонгосон байна. Мөн чуулганы үеэр тус холбоо нь ардчиллын түүхэн замналыг залуучуудад ойлгуулах, залуу үеийн хэлхээ холбоог бэхжүүлэх зорилт тавьж ажиллаж байгааг танилцууллаа. Ахмадын төлөөлөл болох Чингэлтэй дүүргийн ардчилалын ахмад гишүүн Б.Бадамхатан “Ардчиллын буянаар иргэд амьдарч буй орон сууцаа хувьчилж авсан. Өнөөдрийн Монгол Улсын хөгжил ардчилалтай зайлшгүй холбоотой. Мэдээж хэрэг сайн, муу хосолж эрх чөлөөтэй болохын сацуу эмх замбараагүй байдал, төрийн бүтэц, эцэс төгсгөлгүй хүнд суртал авилга байгаа нь үнэн. Энэ бүгдийг ажил болгож, бүтээн байгуулалтаа улам эрчимжүүлэхэд ахмад үеийн үүрэг оролцоо их бий. 1990-ээд оны ардчилалын тэмцэлийг залууст таниулах, ямар үнэ цэнээр олж авсан нийгэм бэ гэдгийг ойлгуулах, цаашид авч явах залуу үеийн хэлхээг бат бөх болгох нь ахмадын холбооны зорилт болоод байна. Өнөөдөр 21 аймгийн төлөөллүүд үг хэлж саналаа солилцсон нь энэ зорилтод хүрэхэд чухал үүрэгтэй гэж бодож байна” гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Илгээх
Холбоотой мэдээ
Олон нийтэд таалагддаг улстөрчдийг У.Хүрэлсүх, таалагддаггүйг нь Г.Дамдинням тэргүүлжээ
2026-08-17
Судалгааны МЭК байгууллагаас 2026 оны наймдугаар сарын “улс төрийн барометр”-ээ танилцуулжээ. Үүнд “Үйл ажиллаг
Монгол, Солонгосын “алтан үе”: Ерөнхийлөгч И Жэ Мёны төрийн айлчлалын стратегийн өв
2026-07-28
Монгол, Солонгосын “алтан үе”: Ерөнхийлөгч И Жэ Мёны төрийн айлчлалын стратегийн өв
Ц.Идэрбат: Махны нөөцийг өмнөх жилээс илүү хэмжээгээр бэлдэх зорилготой байгаа
2026-07-24
Ц.Идэрбат: Махны нөөцийг өмнөх жилээс илүү хэмжээгээр бэлдэх зорилготой байгаа
Н.Энхбаяр: Хиймэл оюуны хөгжлийг хэт эрт хязгаарлах нь хөгжиж буй орнуудын боломжийг хааж болзошгүй
2026-07-21
Н.Энхбаяр: Хиймэл оюуны хөгжлийг хэт эрт хязгаарлах нь хөгжиж буй орнуудын боломжийг хааж болзошгүй