2023/12/14
2609.0 USD
-9c
Эхлэл
Улс төр
Нийгэм
Хүүхдийн ертөнц
Бөхийн мэдээ
Эрэн сурвалжилга
Zuunii Medee Weekly
Цахим "Зууны мэдээ"
Бүртгүүлэх
Нэвтрэх
Цахим "Зууны мэдээ"
Бүртгүүлэх
Нэвтрэх
Эхлэл
Улс төр
Нийгэм
Хүүхдийн ертөнц
Бөхийн мэдээ
Эрэн сурвалжилга
Zuunii Medee Weekly
Цахим "Зууны мэдээ"
Үзэл бодлын чөлөөт талбар
Ярилцах цаг
Сайд ярьж байна
Зууны мэдээний зочин
Дугаарын зочин
Бизнес хөгжил
Leaderships forum
Дөрвөн хөлтэй анд
Монгол өв соёл
Фото
Урлаг
Эдийн засаг
Эмэгтэйчүүдийн манлайлал
Зууны нэг өдөр
Үндэсний мэдээллийн төв
Та үүнийг мэдэх үү
Сониуч нүд
Түүчээлэгч
Видео
Zuunii Medee Weekly
С.Чинзориг санаачилж батлуулсан хуулиа тойргийнхондоо танилцууллаа
ZMS.MN
2017-02-23 10:02
 
1 мин
0
хуваалцах
239
үзсэн
М.ДАВААНЯМ
УИХ-ын намрын чуулган энэ сарын 10-нд завсарласан. Чуулганы завсарлага гишүүдийн хувьд амралт биш. Тэд энэ хугацаанд УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах, баталсан хууль тогтоомжуудаа танилцуулж, хэрэгжилтэд нь хяналт тавих зэрэг олон ажлыг хийж амжуулах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэх, иргэд сонгогчдынхоо санаа бодлыг сонсч, амьдрал ахуйтай нь танилцах, тулгамдаж буй асуудлыг нь шийдэх гарц гаргалгааг олох, боловсруулж буй хуулийн төслүүддээ иргэдийн саналыг авахад чуулган завсарласан энэ хугацааг ашиглахаар гишүүд бүгд сонгогдсон тойргоо зорьдог. С.Чинзориг гишүүний хувьд энэ сарын 14-22-нд тойрогтоо ажиллаад ирлээ. Түүний сонгогдсон УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт Өвөрхангай аймгийн Бүрд, Баян-Өндөр, Есөнзүйл, Өлзийт, Сант, Баянгол, Төгрөг, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан, Нарийнтээл, Хайрхандулаан гэсэн бүхэл бүтэн 12 сум харьяалагддаг. Хүн амын хувьд ч Өвөрхангайн нийт хүн амын бараг тал нь түүний тойргийнх. С.Чинзоригийн хувьд УИХ-ын гишүүний тангарагаа өргөснөөс хойш тойрогтоо хоёр дахиа ажиллаж, улс орны эдийн засгийн байдал, УИХ-аар баталсан хууль тогтоомжуудын талаар танилцуулж буй нь энэ аж. Тэрээр сонгогчдодоо хэлэх үгтэй хийсэн ажилтай нэгэн. Өнгөрсөн намрын чуулганы хугацаанд 10 гаруй хуулийн төслийг гишүүдтэй хамтран болон бие даан санаачлан боловсруулж, УИХ-д өргөн барьснаас тав нь намрын чуулганаар батлагдаад байгаа билээ. Түүний санаачилсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль нь сонгуулийн үеэр амлаж байсан амлалтуудынх нь нэг бөгөөд үе үеийн Улсын Их хурал малчдын нийгмийн хамгааллын асуудлыг орхигдуулж ирснийг засч залруулна хэмээснээ ийн ажил хэрэг болгож байгаад нь сонгогчид нь ам сайтай байна. Малчид, ээжүүд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн хамгааллыг баталгаажуулахад чиглэсэн уг хоёр хуулиар малчдын тэтгэврийн насыг таван жилээр урагшлуулж, эрэгтэй 55, эмэгтэй 50 настайдаа тэтгэврээ тогтоолгох эрх үүсч буй бөгөөд ээжүүдийн хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөрийг бодитой үнэлэх боломж бүрдсэн юм. Эхчүүд хүүхдээ гурван нас хүртэл нь асрах эрхтэй боловч нийгмийн даатгалын шимтгэл нь жирэмсний болон амаржсаны тэтгэмжтэй хугацаанд нь л төлөгдөж, хоёр жил гаруй хугацаагаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа нь тасардаг байв. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд цөөхөн жил ажиллаад тэтгэвэрт гардаг, түүнээс болж тэтгэврийн хэмжээ нь маш бага тогтоогддог байсан. Энэ мэт олон жил яригдсан ч шийдэж чадалгүй өдийг хүрсэн асуудлыг нэг мөр зохицуулж, цэгцэнд нь оруулах талаар арга хэмжээ авч буйд С.Чинзориг гишүүнд очсон газар бүрт нь талархаж байв. Түүний санаачилсан хууль батлагдсанаар хүүхдээ асарч буй 92 мянга орчим ээжийн нийгмийн даатгалын шимтгэлийг жил бүр төлж, 5800 эхийн ажилласан жил дээр төрүүлсэн болон үрчлэн авч өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор нь 1.5 жил нэмж тооцохоор болсон юм. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг батлан гаргаж, нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн байдал нь өөрчлөгдөж, эрхэлж байгаа ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломж олгосон юм. Чинзориг гишүүний санаачлан батлуулсан өөр нэг хууль нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн бөгөөд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай уг хуулиар жижиг дунд үйлдвэр эрхлэгчид гадаадаас үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж оруулж ирэх тохиолдолд гаалийн татварын хөнгөлөлт эдлэх эрх зүйн зохицуулалтыг хийж өгсөн юм. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлж импортыг орлох үндэсний брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх сайн талтай. Ялангуяа хөдөө орон нутагт жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд онцгой анхаарах шаардлага байгааг С.Чинзориг гишүүн УИХ, Байнгын хорооны хуралдаанууд дээр байнга илэрхийлж ирснийг сонгогчид нь уулзалтын үеэр ярьж байлаа. Хөдөөгийнхөн улс орны амьдралтай холбоотой үйл явдлын мэдээллийг цаг алдалгүй хүлээж авч чаддаг болсны давуу тал олон зүйл дээр анзаарагдаж байв. Тэд гишүүнээ ард иргэдийн амьдралд нэн хэрэгтэй хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч хууль тогтоох үүргээ хариуцлагатай гүйцэтгэхийн зэрэгцээ УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй асуудал бүрт өөрийн байр суурийг оновчтой, тодорхой хамгийн гол нь ард иргэдийн эрх ашгийн өмнөөс харж илэрхийлж чадсан хэмээн магтаж байсан юм. Мөн иргэдийн зарим нь УИХ-ын үйл ажиллагаанд нэлээд шүүмжлэлтэй хандаж байв. Гишүүнээсээ “Парламент 76 гишүүнтэй атлаа хууль баталж байгаа хүнийх нь тоог харахад даанч чамлалттай юм. Та нар нэг нэгэндээ шаардлага тавьдаггүй юм уу. Хорь гучин хүний толгойгоор бодох 76 хүний ухааныг уралдуулахад ялгаа байдаг биз дээ” хэмээн хатуухан шүүмжилсэн. Оффшор данс, “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авсан дээр ч иргэдэд асууж тодруулах зүйл олон байв. Нэг үгээр тэд төсөв санхүүгийн асуудалд улстөрчид хутгалдсаны хариуцлагыг тооцох ёстой гэдэг байр суурийг хатуухан илэрхийлж байлаа. Хөдөөгийнхөн зөвхөн сум орон нутгийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг ярихаа больжээ. Тэд улс орны хөгжил, улс төрийн амьдралын наад цаадахыг дэнсэлж, мал аж ахуйн салбарын хөгжилд санаа зовниж, хуулийг хуудуугүй, амьдралд нийцэж ард түмэнд наалдахаар “урлах” ёстойг захиж байлаа. Малчдын хувьд мал эмнэлгийн үйлчилгээг хувьд шилжүүлснийг нэлээд их шүүмжилж байна лээ. Монгол мал эрүүл байж монгол хүн эрүүл байна гэсэн С.Чинзориг гишүүний байр суурь тэдэнд тун их таалагдсан. Тиймээс удахгүй ирэх хаврын чуулганаар хэлэлцэх Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетикийн нөөцийн тухай хуулийн төслүүдэд мал эмнэлэг, үржил селекцийн ажлын талаар тодорхой тусгаж, мал төрийн хамгаалалтад байна гэсэн Үндсэн хуулийн заалт төр засгийн бодлоготойгоо уялдахгүй байгааг засч залруулах үүргийг сонгосон гишүүндээ өгч байлаа. Үүний тулд наад зах нь мал эмнэлгийн үйлчилгээг төр хариуцдаг байх, малын эмч, санитар бэлтгэдэг дээр үеийн тогтолцоог сэргээх, бэлчээрийн талаар төрөөс баримтлах тодорхой бодлого үгүйлэгдэж буйгаас гадна “Монгол мал” хөтөлбөр гэж баталснаа хэрэгжүүлэх хэрэгтэйг анхааруулсан. Түүнээс гадна Боловсролын зээлийн сангаас хэрэгжүүлж буй оюутны хөгжлийн зээлд хамрагдахад болзол нь жаахан чанга байна гэцгээх хүмүүс бас таарсан. Аав ээж нь тогтмол орлого олдог байх, ямар нэг зээлгүй байх гэсэн шаардлага анх ярьж хэлж байсан оюутны сургалтын төлбөрийн санхүүгийн дарамтаас иргэдийг ангижруулах гэснээсээ арай л өөр болчихов уу хэмээнэ билээ. Ялангуяа хөдөөгийн алслагдсан сумдын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байшинд хөрөнгө оруулалт хэрэгтэй байгааг С.Чинзориг гишүүний очсон газар бүрт дуулгасан. Говийн сумдын сургууль олон улсын төсөл хөтөлбөрөөс байнга хоцорч буйг ч гишүүндээ “ховлоод” амжсан. Энэ бүхэн С.Чинзориг гишүүний тойргийнхоо 12 сумаар тойроход дуулж сонссоны минь тун багахан хэсэг юм. Хууль боловсруулахад иргэдийн оролцоог хангахад С.Чинзориг гишүүн ихээхэн анхаардаг бөгөөд сум бүрт өөрийн төлөөлөгчийг сонгож тэднээр дамжуулан УИХ-аар хэлэлцэхээр орж ирж буй хуулийн төслүүдэд иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулахаар бүтэц зохион байгуулалтын ажлаа хийгээд ирсэн юм. Тиймээс ирэх хаврын чуулганаас эхлээд Өвөрхангайн иргэдийн бүгдийнх нь биш гэхэд нэлээд хэсгийнх нь санаа оноо парламентаар хэлэлцэх хуулийн төслүүдэд суух нь дамжиггүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zms.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Илгээх
Холбоотой мэдээ
Зэрлэг капитализмаа орхиж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмээ цогцлоон байгуулцгаая
2025-11-14
Зэрлэг капитализмаа орхиж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмээ цогцлоон байгуулцгаая
Д.Амарбаясгалан мэдэгдэл гаргаж, МАН-ын даргад өрсөлдөхгүй гэв
2025-11-12
Д.Амарбаясгалан мэдэгдэл гаргаж, МАН-ын даргад өрсөлдөхгүй гэв
Хэний төсвөөс 1.1 их наядыг танах вэ?
2025-11-05
Хэний төсвөөс 1.1 их наядыг танах вэ?
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж мэдэгдэл гаргав
2025-11-04
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж мэдэгдэл гаргав