2023/12/14
2609.0 USD
-9c
Эхлэл
Улс төр
Нийгэм
Хүүхдийн ертөнц
Бөхийн мэдээ
Эрэн сурвалжилга
Zuunii Medee Weekly
Цахим "Зууны мэдээ"
Бүртгүүлэх
Нэвтрэх
Цахим "Зууны мэдээ"
Бүртгүүлэх
Нэвтрэх
Эхлэл
Улс төр
Нийгэм
Хүүхдийн ертөнц
Бөхийн мэдээ
Эрэн сурвалжилга
Zuunii Medee Weekly
Цахим "Зууны мэдээ"
Үзэл бодлын чөлөөт талбар
Ярилцах цаг
Сайд ярьж байна
Зууны мэдээний зочин
Дугаарын зочин
Бизнес хөгжил
Leaderships forum
Дөрвөн хөлтэй анд
Хэвшмэл ойлголтоо өөрчилье
Монгол өв соёл
Фото
Урлаг
Эдийн засаг
Эмэгтэйчүүдийн манлайлал
Зууны нэг өдөр
Үндэсний мэдээллийн төв
Та үүнийг мэдэх үү
Сониуч нүд
Түүчээлэгч
Видео
Zuunii Medee Weekly
Ким Чен Намын үхэлд дөрвөн иргэнийг сэжиглэж байна
ZMS.MN
2017-02-21 11:03
 
1 мин
0
хуваалцах
102
үзсэн
Н.МӨНХЖИН
Хойд Солонгосын лидер Ким Чен Уны эцэг нэгтэй ах Ким Чен Нам Малайз улсад алуулснаас хойш долоо хоног өнгөрсний дараа энэ аллагад Пхеньяны гар хөл оролцсон байж болох ул мөр гарч ирсээр байна. Энэ хэрэгт Хойд Солонгосын дөрвөн иргэнийг сэжиглэн эрэн сурвалжилж буйг Малайзын цагдаагийн газрын дэд дарга Ноор Рашид зарлав. 33 настай Ри Жи Хон, 34 настай Хон Сон Хак, 55 настай О Жон Гил, 57 настай Ри Жае Нам нарыг эрэн сурвалжилж байгаа аж. Тэд долоо хоногийн өмнө буюу Ким Чен Нам алуулсан өдөр Малайз улсыг орхин явжээ. Энэ дөрөв Малайзыг орхин хаашаа ниссэнийг Ноор Рашид хэлээгүй ч тус улсын тагнуулын ажилтнууд тэднийг олж илрүүлэхийн тулд Интерполтой хамтран ажиллаж байгааг дуулгав. Одоогоор Вьетнамын паспорттой нэг эмэгтэй, Индонезийн харъяат бас нэг эмэгтэй, Малайзын нэг эрэгтэй, мөн Хойд Солонгосын нэг эрэгтэй хүнийг баривчлаад байгаа аж. Куала Лумпурын нисэх онгоцны буудлын хяналтын камерт бичигдсэнээс үзвэл нэг эмэгтэй Ким Чен Намыг саатуулан анхаарлыг нь сарниулж байх хооронд өөр нэг бүсгүй нүүр рүү нь ямар нэг шингэн цацсан байна. Индонез бүсгүй цагдаагийн газарт мэдүүлэхдээ “Телевизийн хөгжилтэй нэвтрүүлэг хийж байгаа. Тэр хүнийг очоод саатуулаатах гэхээр нь итгээд хэлснээр нь хийсэн” хэмээн ярьжээ. Хойд Солонгосын дөрвөн иргэнийг дээрх хэрэгт сэжиглэн эрэн сурвалжилж буй нь “Хайрт удирдагч” Ким Чен Ирийн том хүүгийн үхлийн ард Пхеньяны эрх баригчид зогсож байгаа гэх хардлагыг улам нэмэгдүүлж байна. Түүнийг залгамжлагчийн тоонд Ким Чен Намын нэр нэг хэсэг хүчтэй сонсогдож байсан ч тэрээр бүтэлгүйтэж, улмаар эцэг нь бага хүүгээ (Ким Чен Ун) залгамжлагчаараа сонгосон билээ. Тэр цагаас хойш Ким Чен Нам Макаод амьдарч, үе үе хойдуудын дэглэмийг шүүмжилсээр байжээ. Залуу удирдагч Ким Чен Ун улс орноо бүрэн захирахын тулд “цэвэрлэгээ” хийж 2013 онд хадам ах Чан Сон Тэкийг баривчлан цаазалж байв. Тиймээс түүний тэрслүү ахын үхэлд Пхеньяны эрх баригчдыг хардах үндэслэл байгаа аж. Өмнөд Солонгосын Нэгдлийн яамны төлөөлөгч “Энэхүү хачирхалтай хэрэг явдлын ард Хойд Солонгосын дэглэм байгаа гэж бид үзэж байна. Энэ хэрэгт сэжиглэгдэж буй таван хүн Хойд Солонгосын иргэд байгаа нь ийм хардлага төрүүлж байна” хэмээн ВВС-д ярьжээ. Задлан шинжилгээний дүн хоёр долоо хоногийн дараа гарна гэж буй тул Ким Чен Намыг ямар хороор хордуулсан нь одоогоор тодорхойгүй байна. Хойд Солонгосын тал цогцсыг хүлээж авахыг хүссэн ч Малайзын эрх баригчид няцааж гэр бүлийнх нь хэн нэгэнтэй харьцуулсан генетикийн шинжилгээ хийнэ гэжээ. Харин Пхеньяны тал задлан шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн тул хоёр улсын харилцаа муудаад байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zms.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Илгээх
Холбоотой мэдээ
Норвеги улс цахилгаан тээврийн хэрэгслийн борлуулалтаараа тэргүүлж байна
2026-01-04
Норвеги улс дахь цахилгаан тээврийн хэрэгслийн борлуулалт тус улс дахь автомаши
Д.Трампын дэмжлэгтэй Насри Асфура Гондурасын ерөнхийлөгчийн сонгуульд яллаа
2025-12-25
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дэмжсэн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Насри Асфур Гондурасын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа. Энэ тухай Үндэсний Сонгуулийн Зөвлөлийн (CNE) дарга Ана Паола Холл олон нийтийн мэдээллийн сүлжээнд мэдээлсэн байна.
Улаан-Үд хот ханиаднаас болж 300 гаруй ангийг цахимд шилжүүлжээ
2025-12-07
ОХУ-ын Буриадын нийслэлд цэцэрлэгийн 10 бүлэгт хорио цээрийн дэглэм
“Airbus”-ийн эргүүлэн таталтаас болж олон улсын нислэгүүд хойшилж, зарим нь цуцлагдав
2025-11-30
“Airbus”-ийн эргүүлэн таталтаас болж олон улсын нислэгүүд хойшилж, зарим нь цуцлагдав