2023/12/14
2609.0 USD
-9c
Эхлэл
Улс төр
Нийгэм
Хүүхдийн ертөнц
Бөхийн мэдээ
Эрэн сурвалжилга
Zuunii Medee Weekly
Цахим "Зууны мэдээ"
Бүртгүүлэх
Нэвтрэх
Цахим "Зууны мэдээ"
Бүртгүүлэх
Нэвтрэх
Эхлэл
Улс төр
Нийгэм
Хүүхдийн ертөнц
Бөхийн мэдээ
Эрэн сурвалжилга
Zuunii Medee Weekly
Цахим "Зууны мэдээ"
Үзэл бодлын чөлөөт талбар
Ярилцах цаг
Сайд ярьж байна
Зууны мэдээний зочин
Дугаарын зочин
Бизнес хөгжил
Leaderships forum
Дөрвөн хөлтэй анд
Хэвшмэл ойлголтоо өөрчилье
Монгол өв соёл
Фото
Урлаг
Эдийн засаг
Эмэгтэйчүүдийн манлайлал
Зууны нэг өдөр
Үндэсний мэдээллийн төв
Та үүнийг мэдэх үү
Сониуч нүд
Түүчээлэгч
Видео
Zuunii Medee Weekly
Франц ОХУ-д сануулга өгчээ
ZMS.MN
2017-02-17 12:00
 
1 мин
0
хуваалцах
158
үзсэн
М.ХҮСЛЭН
Францын тал ОХУ болон бусад ямар ч улсын зүгээс энэ онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлөхийг тэвчихгүй хэмээн мэдэгджээ. Парис сонгуульд нөлөөлөх ямарваа нэгэн үйлдэл гарвал “хариу өгөх”-өө сануулсан байна. Энэ тухай Францын Гадаад хэргийн сайд Жан-Марк Айро мэдэгдэв. Тэрээр АНУ-ын тусгай албаны мэдэгдэлтэй холбоотой мэдээлэл өгсөн юм. АНУ-ын Тагнуулын төв газраас Кремль Дональд Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад туслахын тулд олон нийтийн санаа бодолд манипуляци хийж, кибер довтолгоо хийсэн гэж мэдэгдсэн. Хэд хоногийн өмнө Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Эммануил Макроны туслахууд сонгуулийн кампанит ажлын штабын компьютер болон серверүүдэд кибер довтолгоонд Москваг буруутгасан аж. Кремлийн эрх баригчид уг асуудлыг “худал гүтгэлэг” гэжээ. ОХУ-ын тал түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн гэдгийг ч үгүйсгэж байгаа. Сүүлийн үеийн судалгаагаар хэт барууны үзэлтэй нэр дэвшигч Марин Ле Пен дөрөвдүгээр сарын 23-нд болох Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд ялах магадлалтай гэнэ. Гэвч санал асуулгын дүнгээс харахад Францын Эдийн засгийн сайдын албыг хашиж явсан 39 настай Эммануил Макрон тавдугаар сард болох сонгуулийн хоёрдугаар шатанд Ле Пенээс илүү санал авч магадгүй. Макроны нэр хүнд өсөх тусам ОХУ-ын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон Кремлийн бодлогыг дэмждэг цахим сайтууд Макроныг ихээр шүүмжилж муулаад байгаа аж. Өнгөрсөн сард Францын Дотоод хэргийн сайд Жан-Ив Ле Дриан тус улсад сүүлийн гурван жилийн дотор кибер довтолгоо маш ихээр өсч, Ерөнхийлөгчийн сонгуульд аюул учруулж магадгүй хэмээн сануулсан.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zms.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Илгээх
Холбоотой мэдээ
Норвеги улс цахилгаан тээврийн хэрэгслийн борлуулалтаараа тэргүүлж байна
2026-01-04
Норвеги улс дахь цахилгаан тээврийн хэрэгслийн борлуулалт тус улс дахь автомаши
Д.Трампын дэмжлэгтэй Насри Асфура Гондурасын ерөнхийлөгчийн сонгуульд яллаа
2025-12-25
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дэмжсэн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Насри Асфур Гондурасын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа. Энэ тухай Үндэсний Сонгуулийн Зөвлөлийн (CNE) дарга Ана Паола Холл олон нийтийн мэдээллийн сүлжээнд мэдээлсэн байна.
Улаан-Үд хот ханиаднаас болж 300 гаруй ангийг цахимд шилжүүлжээ
2025-12-07
ОХУ-ын Буриадын нийслэлд цэцэрлэгийн 10 бүлэгт хорио цээрийн дэглэм
“Airbus”-ийн эргүүлэн таталтаас болж олон улсын нислэгүүд хойшилж, зарим нь цуцлагдав
2025-11-30
“Airbus”-ийн эргүүлэн таталтаас болж олон улсын нислэгүүд хойшилж, зарим нь цуцлагдав