Н.МӨНХЖИН
Хойд Солонгосын лидер Ким Чен Уны эцэг нэгтэй ах Ким Чен Нам Малайзын Куала Лумпур хотын нисэх он­гоцны буудал дээр хортой зүүгээр хатгуулан амь насаа алджээ. Тэрээр Макао руу нисэхээр онгоцны буудал дээр явж байхад нь хоёр эмэгтэй дөхөж ирээд нүүрийг нь даавуугаар бүтээсэн хэмээн мэдээлж байна. Ким Чен Нам эмнэлэгт хүр­гэг­дэж байхдаа амьс­гал хураажээ. Энэ нь Пхеньяны эрх баригчдын илгээсэн тагнуул, тусгайгийн ажилтнуудын хий­сэн ажил гэдэгт Өмнөд  Солонгос итгэлтэй байгаа аж. Тэд ийнхүү хар­даж буйгаа ил тод илэр­хийл­сэн ч Малайзын цагдаа одоогоор үүнийг батлах зүйлийг олоогүй байна. Ямар ч байсан Ким Чен Намын амь на­санд халдсан нь то­дорхой байгаа бөгөөд түүний цогцост задлан шинжилгээ хийж байгаа аж. Ким Чен Намын гэр бүлд ойрхон эх сурвалж ВВС-д мэдээлснээр, түүнийг хордуулж хөнөөсөн нь илт, хойдууд гадаад дахь дайснуудаа устгах арга барилтай адилхан байгаа ажээ. Эцгийнхээ үхлийн дараа Хойд Солонгосын жолоог гартаа авсан Ким Чен Ун 2013 оны арванхоёрдугаар сард хадам ах Чан Сон Тэкийг төрд тэрсэлсэн хэргээр цаазаар авч байв. Тэрнээс хойш хамгийн дуулиантай үхэл нь ийнхүү Ким Чен Намынх болж байна. Эцэг Ким Чен Ирийг залгамжлан Хойд Солонгосын лидер болох боломжгүй болсныхоо дараа эх орноосоо зугтан гарсан Ким Чен Нам  Пхеньяны дэглэмийг шүүмжлэгчдийн нэг болсон юм. Хойд Солонгосын дэглэмийг идэвхтэй шүүмжлэгч, тэрслүү үзэлтэн, Пхеньяны эрх мэдэлд са­наар­хагч хэмээн тоо­цогддог Ким Чен Намыг Малайзид хөнөөсөн нь таагүй өрсөлдөгч, тэрслүү этгээд рүү чиглэсэн Хойд Солонгосын тусгай үйл ажиллагаа хэмээн тоймч, шинжээчид үзэж байна. 45 настай Ким Чен Нам цагтаа дэлхийн хамгийн хаагдмал, коммунист Хойд Солонгос улсын жолоог эцгээсээ өвлөж авах хүн хэмээн зүй ёсоор нэрлэгдэж байв. Гэвч 2001 онд Япон улсад хуурамч паспортоор нэвтрэх гэж байгаад баригдсан ньуруудах”-ын эхлэл болсон юм. Тэрээр зөвхөн Токио дахь Диснейлэндийг үзэхийг л хүссэн хэмээн мэдүүлж байв. Үүнээс нь болсон уу, яасан, Ким Чен Ир том хүүгээжийж”, Швейцарьт сурч байсан дараагийн эхнэрийн хүү Ким Чен Уныг авчирч залгамжлагчаараа зарласан билээ. Ийнхүү Ким Чен Ун 2001 онд Хойд Солонгосын жолоог гартаа атгахдаа дөнгөж 30 настай байсан юм. Тэр цагаас хойш ах Ким Чен Нам нь ихэнх цагийг Макао, Сингапур, Хятадад хэсүүчлэн өнгөрөөж байжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин