2023/12/14
2609.0 USD
-9c
Эхлэл
Улс төр
Нийгэм
Хүүхдийн ертөнц
Дэлхийд
Бөхийн мэдээ
Эрэн сурвалжилга
Спорт
Цахим "Зууны мэдээ"
Бүртгүүлэх
Нэвтрэх
Цахим "Зууны мэдээ"
Бүртгүүлэх
Нэвтрэх
Эхлэл
Улс төр
Нийгэм
Хүүхдийн ертөнц
Дэлхийд
Бөхийн мэдээ
Эрэн сурвалжилга
Спорт
Цахим "Зууны мэдээ"
Үзэл бодлын чөлөөт талбар
Ярилцах цаг
Сайд ярьж байна
Зууны мэдээний зочин
Дугаарын зочин
Бизнес хөгжил
Leaderships forum
Монгол өв соёл
Фото
Урлаг
Эдийн засаг
Эмэгтэйчүүдийн манлайлал
Зууны нэг өдөр
Үндэсний мэдээллийн төв
Видео
Түүчээлэгч
Сониуч нүд
Та үүнийг мэдэх үү
Докторуудын цуврал лекцэд З.Сүхбаатар оролцов
ZMS.MN
2017-02-16 09:46
 
1 мин
0
хуваалцах
85
үзсэн
Б.ТУУЛ
Хууль зүйн үндэсний хүрээлэн нь хууль эрх зүйн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан эрдэмтдийг танилцуулан, тэдний эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлээр цуврал лекц зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн лекцэд Монголын өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, хуульч өмгөөлөгч “Монгол Өмгөөлөгч” компанийн захирал, доктор З.Сүхбаатар оролцов. Тэрээр “Хууль зүйн фирмийн менежментийг байгууллагын онолын хүрээнд судалсан нь” сэдвээр илтгэл тавьж, хуульч өмгөөлөгчдийн сонирхсон асуултад хариулсан юм. Энэхүү үйл ажиллагаанд Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын хуульчдын холбооны өмгөөлөгчдийн хороо, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч өмгөөлөгчид, Монголын өмгөөлөгчдийн холбооны салбар зөвлөлүүдийн төлөөлөл, шинэ залуу хуульчид, хууль эрх зүйн чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийж байгаа мэргэжилтнүүд хүрэлцэн ирсэн байв. Доктор З.Сүхбаатар нь тавьсан илтгэлдээ Монгол Улсын эдийн засгийн эрчимтэй өсөлтийн өгөөжийг иргэдэд хүртээмжтэй болгоход чиглэсэн хууль эрх зүйн орчинг хэрхэн бүрдүүлэх, эдийн засаг, бизнесийн орчны таатай өсөлтийг дэмжсэн хууль тогтоомжийг боловсруулахад , иргэдэд хүргэхэд юуг анхаарвал зохих талаар олон улсын дэвшилтэт туршлагыг судалсан сонирхолтой жишээ, баримтуудыг дурьдсан нь хуульч өмгөөлөгчдөд санаа авах зүйл олон байв. Мөн олон улсын эрх зүйн зохицуулалтад Монгол Улсын оролцоог өргөтгөх. эрх зүйн шинэтгэлийн орчин бүрдүүлэх, эдийн засгийн харилцааны эрх зүйн үндсийг боловсронгуй болгох чиглэлээр гаргасан олон судалгааны бүтээлүүдийг дэлгэсэн байв. Доктор З.Сүхбаатар нь хууль эрх зүйн орчинд олон жил ажилласан чадварлаг хуульч, өмгөөлөгч. Тэр утгаараа энэ удаагийн лекцэнд ирсэн зочдоос түүний тавьсан “Хууль зүйн фирмийн менежментийг байгууллагын онолын хүрээнд судалсан нь” хэмээх илтгэлийн дагуу болон хууль эрх зүйн хүрээнд хийгдэж буй шинэчлэлийн ажлууд, төрийн байгууллага, бусад байгууллага, иргэдэд холбогдох мэдээллээр үйлчлэх, хууль тогтоомжийг сонирхолтой, ойлгомжтой, хүртээмжтэй арга хэлбэрээр олон нийтэд сурталчлах зэрэг олон асуудлаар сонирхсон асуултаа асууж байсан юм. Ялангуяа төлбөрийн чадваргүй иргэдэд үнэ төлбөргүй эрхзүйн туслалцаа үзүүлэх тухай, өнөөдөр Монголын нийгэмд эрх зүйн шинэчлэлийг өргөн хүрээнд хийж, олон хууль тогтоомж баталж байна. Тэгвэл энэ бүх шинэчлэлд өмгөөлөгчид ямар үүрэг рольтой оролцох тухай зэрэг асуудлыг хуульч өмгөөлөгчид сонирхож байв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Илгээх
Холбоотой мэдээ
Сэтгэцэд нөлөөт бодис хадгалсан, бусдад өгсөн хэрэгт хорих ял оногдуулав
2024-03-29
Энэ удаагийн "Шүүхийн танхимаас" буландаа шүүхээр шийдвэрлэгдсэн нэгэн хэргийн кейсийг хүргэж байна.
Xугацаа хэтэрсэн хүнс худалдвал таван саяар торгоно
2024-03-22
Энэ удаагийн "Хууль эрх зүй" буландаа “Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдсан зөрчилд шийтгэл оногдуулсан” кейсийг хүргэж байна.
Аялал жуулчлалын хуулийн амин сүнс нь мэргэжлийн холбоод
2024-02-28
Манай улсын эдийн засгийн голлох салбарын нэг бол яах аргагүй аялал жуулчлал. 2
НҮБ-ын зөвлөмжийн дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулна
2023-10-19
НҮБ-ын зөвлөмжийн дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулна