2023/12/14
2609.0 USD
-9c
Эхлэл
Улс төр
Нийгэм
Хүүхдийн ертөнц
Бөхийн мэдээ
Эрэн сурвалжилга
Zuunii Medee Weekly
Цахим "Зууны мэдээ"
Бүртгүүлэх
Нэвтрэх
Цахим "Зууны мэдээ"
Бүртгүүлэх
Нэвтрэх
Эхлэл
Улс төр
Нийгэм
Хүүхдийн ертөнц
Бөхийн мэдээ
Эрэн сурвалжилга
Zuunii Medee Weekly
Цахим "Зууны мэдээ"
Үзэл бодлын чөлөөт талбар
Ярилцах цаг
Сайд ярьж байна
Зууны мэдээний зочин
Дугаарын зочин
Бизнес хөгжил
Leaderships forum
Дөрвөн хөлтэй анд
Монгол өв соёл
Фото
Урлаг
Эдийн засаг
Эмэгтэйчүүдийн манлайлал
Зууны нэг өдөр
Үндэсний мэдээллийн төв
Та үүнийг мэдэх үү
Сониуч нүд
Түүчээлэгч
Видео
Zuunii Medee Weekly
Онцлох ажлуудаа танилцуулав
ZMS.MN
2017-02-15 10:17
 
1 мин
0
хуваалцах
305
үзсэн
Ч.ЗОТОЛ
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, дэд дарга Б.Саранчимэг, ажлын албаны дарга Н.Энхтайван нар намрын ээлжит чуулганы үр дүнгийн талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Ээлжит чуулганы хугацаанд УИХ дахь МАН-ын бүлэг 36 удаа хуралдаж, давхардсан тоогоор 79 асуудал хэлэлцэж шийдвэрлэжээ. Бүлгийн хурлаас хууль, тогтоолын төсөл дээр ажиллах 12 ажлын хэсэг байгуулж ажилласан бол дангаараа болон УИХ-ын бусад гишүүдтэй хамтарч давхардсан тоогоор 19 хуулийн төсөл санаачлан боловсруулж өргөн барьснаас батлагдсан дөрөв, хэлэлцүүлгийн шатанд 15 төсөл байна. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Бид УИХ-ын намрын чуулганаар сөрөг хүчин байхдаа дэвшүүлсэн хуулийн төслүүд, санал санаачилгууд, 2016 оны Сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бодлогуудаа тусгаж, хуулийн төслүүдээ батлууллаа. Намрын ээлжит чуулган 85 өдөр чуулахад бүлгийн гишүүд УИХ-ын нэгдсэн 34 хуралдаан, байнгын болон дэд хорооны 140 хуралдаанд оролцож, бие даасан 22 хууль, хуульд өөрчлөлт оруулах тухай 190 хууль, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай гурван хууль, УИХ-ын 59 тогтоолыг хэлэлцэн батлаад байна. Мөн 2017 оны улсын төсвийг баталсан. Үүнд тэвчиж болох зардлыг аль болох танах, үндэсний хэмжээнд хэмнэлтийн горимд шилжих, төсвийн орлого, зарлагыг бодитой тооцож, төсвийн сахилга батыг хангах зарчмыг чанд баримталсан. Эдийн засгийг тогтворжуулах, өсөлтийг нь хангах зорилгоор Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг баталлаа. Хөгжлийн банкны тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хилийн тухай, Цагдаагийн албаны тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Олон улсын гэрээний тухай, Зөвлөлдөх санал асуулгын тухай гэх мэт хуулиудыг хэлэлцэн баталлаа” гэдгийг онцоллоо.
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛЛАА
Мөн тэрээр Ахмад настны тухай хуулийг батлан гаргаж, азай буурлууддаа жилд хоёр удаа “Насны хишиг” олгохоор боллоо. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах саналыг МАН-ын бүлэг өнгөрсөн дөрвөн жилд тавьж ирсэн. Энэ санал санаачилга намрын чуулганы хугацаанд хэрэгжиж, тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувь байсныг 15 болгож 3.0 хувиар буурууллаа. Хүүхдээ асарч буй 92 мянга орчим эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг жил бүр төлж, 5800 эхийн ажилласан жил дээр төрүүлсэн болон үрчлэн авч өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор нь 1.5 жил нэмж тооцохоор боллоо. Малчдын тэтгэвэр тогтоолгох насыг таван насаар урагшлуулж, малчнаар ажиллаж шимтгэл төлсөн нэг жилийг 1.5 жилээр тооцох, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломж олголоо” гэв.
“ЭРДЭНЭТ”-ИЙГ НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОХ САНАЛ ДЭВШҮҮЛЖЭЭ
“Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмет” компанийн энгийн хувьцааны Оросын талын эзэмшиж байсан 49 хувийг Монголын нэр бүхий иргэдийн эзэмшиж буй “Монголиан Коппер Корпорэйшн” компани худалдан авсан асуудлыг шалгасан юм. “Бүлгийн гишүүд болон ард иргэдийн зүгээс гарч байгаа санал бол “Эрдэнэт” үйлдвэрийг нээлттэй хувьцаат компани болгох юм. Бид ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэт” үйлдвэрийн хувь эзэмших бололцоо олгох асуудлыг ярилцаж шийдвэрлэнэ. Ингэснээр төрийн өмчийн оролцоотой компаниудыг олон улсын болон дотоодын зах зээл дээр нээлттэй компани болгож нийгмийн хариуцлагыг нь дээшлүүлэх том арга хэмжээний эхлэл болно гэсэн саналд нэгдсэн” гэж МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хэллээ.
Эх сурвал: “Зууны мэдээ” сонин
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zms.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Илгээх
Холбоотой мэдээ
Зэрлэг капитализмаа орхиж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмээ цогцлоон байгуулцгаая
2025-11-14
Зэрлэг капитализмаа орхиж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмээ цогцлоон байгуулцгаая
Д.Амарбаясгалан мэдэгдэл гаргаж, МАН-ын даргад өрсөлдөхгүй гэв
2025-11-12
Д.Амарбаясгалан мэдэгдэл гаргаж, МАН-ын даргад өрсөлдөхгүй гэв
Хэний төсвөөс 1.1 их наядыг танах вэ?
2025-11-05
Хэний төсвөөс 1.1 их наядыг танах вэ?
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж мэдэгдэл гаргав
2025-11-04
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж мэдэгдэл гаргав