2023/12/14
2609.0 USD
-9c
Эхлэл
Улс төр
Нийгэм
Хүүхдийн ертөнц
Бөхийн мэдээ
Эрэн сурвалжилга
Zuunii Medee Weekly
Цахим "Зууны мэдээ"
Бүртгүүлэх
Нэвтрэх
Цахим "Зууны мэдээ"
Бүртгүүлэх
Нэвтрэх
Эхлэл
Улс төр
Нийгэм
Хүүхдийн ертөнц
Бөхийн мэдээ
Эрэн сурвалжилга
Zuunii Medee Weekly
Цахим "Зууны мэдээ"
Үзэл бодлын чөлөөт талбар
Ярилцах цаг
Сайд ярьж байна
Зууны мэдээний зочин
Дугаарын зочин
Бизнес хөгжил
Leaderships forum
Дөрвөн хөлтэй анд
Хэвшмэл ойлголтоо өөрчилье
Монгол өв соёл
Фото
Урлаг
Эдийн засаг
Эмэгтэйчүүдийн манлайлал
Зууны нэг өдөр
Үндэсний мэдээллийн төв
Та үүнийг мэдэх үү
Сониуч нүд
Түүчээлэгч
Видео
Zuunii Medee Weekly
Казахстаны Ерөнхийлөгч зарим эрх мэдлээ Засгийн газар, парламентад шилжүүлнэ
ZMS.MN
2017-02-09 10:58
 
1 мин
0
хуваалцах
165
үзсэн
М.ХҮСЛЭН
Казахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Кобландин өчигдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчидтэй уулзаж мэдээлэл өглөө. Мэдээллийн гол сэдэв нь Казахстан улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаевын гаргасан эрх мэдлийг дахин хуваарилах төлөвлөгөө, ард түмэндээ хандсан илгээлтийн талаар байсан юм. Энэ онд Казахстан улсын хувьд олон улсын хүрээнд чухал ач холбогдолтой жил болж байгаа. Учир нь тус улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдож, Сирийн хямралыг зохицуулах олон талт хэлэлцээрийг нийслэл Астана хотод зохион байгуулсан. Мөн улс төрд гарч буй нэгэн томоохон өөрчлөлт нь Ерөнхийлөгч Н.А.Назарбаев эрх мэдлээ дахин хуваарилж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, улс төрийн тогтолцоог ардчилсан болгох төлөвлөгөөг гаргасан байна. Энэ талаар Элчин сайд К.Кобландин хэлэхдээ “Засгийн газар болон парламентад Ерөнхийлөгчийн 40 гаруй эрх мэдлийг өгөхөөр болсон. Үүнтэй холбогдуулан Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжинд өөрчлөлт оруулахаар Бүх ард түмний санал асуулга явуулахаар болжээ. Энэ хүрээнд нэгдүгээр сарын 26-наас дөрөвдүгээр сар хүртэл ард олны санал хүсэлтийг сонсох аж. Одоогоор 25 жилийн өмнө Казахстан улс Ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон. Энэ нь эдийн засгийн асуудлыг хурдан шийдвэрлэх ач холбогдолтой байлаа. Энэ 25 жилийн хугацаанд Казахстан улс эдийн засгийн чадвараараа ахиц гаргаж, ард иргэдийн амьдралын түвшин дээшилж, дэлхий нийтэд өөрийн гэсэн байр суурьтай болсон гэж бодож байна. Одоо шинэ шатанд гарч, улсын хууль тогтоох, гүйцэтгэх засаглалыг бэхжүүлэх үндсэн зорилт тавьж байгаа” гэв. Казахстаны Ерөнхийлөгчийн эрх мэдлийг дахин хуваарилснаар парламентын сонгуульд ялалт байгуулсан нам Засгийн газрыг байгуулна. Парламент Засгийн газрын бүтцийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж батлана. Түүнчлэн Засгийн газрыг огцруулах болно. Засгийн газар улсын нийгэм, эдийн засгийн хөгжилтэй холбоотой бүрэн үүрэг даалгавар авна. Мөн Төрөөс хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийг Засгийн газар бүрэн эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрлэнэ. Н.Назарбаевын ард түмэндээ хандсан энэ удаагийн илгээлтийн гол сэдэв нь дэлхийд өрсөлдөх чадвартай Казахстан улсыг байгуулах байлаа. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Казахстан улс хоёр том шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлсэн. Одоо гурав дахь том зорилт болох тус улсыг дэлхийд өрсөлдөх чадвараараа тэргүүлдэг эхний 30 орны эгнээнд оруулах аж.
Эх сурвалж: “Зууны мэдээ сонин”
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zms.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Илгээх
Холбоотой мэдээ
Норвеги улс цахилгаан тээврийн хэрэгслийн борлуулалтаараа тэргүүлж байна
2026-01-04
Норвеги улс дахь цахилгаан тээврийн хэрэгслийн борлуулалт тус улс дахь автомаши
Д.Трампын дэмжлэгтэй Насри Асфура Гондурасын ерөнхийлөгчийн сонгуульд яллаа
2025-12-25
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дэмжсэн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Насри Асфур Гондурасын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа. Энэ тухай Үндэсний Сонгуулийн Зөвлөлийн (CNE) дарга Ана Паола Холл олон нийтийн мэдээллийн сүлжээнд мэдээлсэн байна.
Улаан-Үд хот ханиаднаас болж 300 гаруй ангийг цахимд шилжүүлжээ
2025-12-07
ОХУ-ын Буриадын нийслэлд цэцэрлэгийн 10 бүлэгт хорио цээрийн дэглэм
“Airbus”-ийн эргүүлэн таталтаас болж олон улсын нислэгүүд хойшилж, зарим нь цуцлагдав
2025-11-30
“Airbus”-ийн эргүүлэн таталтаас болж олон улсын нислэгүүд хойшилж, зарим нь цуцлагдав