М.ХҮСЛЭН
Орос улсад агаарын цэргийн хүчний байлдааны бэлэн байдлыг шалгах бэлтгэл сургуулиалт эхэлжээ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн мэдээлснээр энэ сарын 7-нд эхэлсэн уг бэлтгэлээр “Дайсны довтолгоог таслан зогсоох бэлтгэл ажил болон цэргийн нисэх хүчний чадавхийг” шалгах аж. Москва Украины хямралтай холбоотой НАТО болон Өрнөдийн орнуудтай харилцаа нь муудсаны дараа цэргийн бэлтгэл сургуулилтаа ихэсгэсэн. Кремлийн эрх баригчид эдийн засаг хямралтай байгаа батлан хамгаалах, цэрэг, зэр зэвсгийн төсвөө нэмсээр байгаа.