2023/12/14
2609.0 USD
-9c
Эхлэл
Улс төр
Нийгэм
Хүүхдийн ертөнц
Бөхийн мэдээ
Эрэн сурвалжилга
Zuunii Medee Weekly
Цахим "Зууны мэдээ"
Бүртгүүлэх
Нэвтрэх
Цахим "Зууны мэдээ"
Бүртгүүлэх
Нэвтрэх
Эхлэл
Улс төр
Нийгэм
Хүүхдийн ертөнц
Бөхийн мэдээ
Эрэн сурвалжилга
Zuunii Medee Weekly
Цахим "Зууны мэдээ"
Үзэл бодлын чөлөөт талбар
Ярилцах цаг
Сайд ярьж байна
Зууны мэдээний зочин
Дугаарын зочин
Бизнес хөгжил
Leaderships forum
Дөрвөн хөлтэй анд
Монгол өв соёл
Фото
Урлаг
Эдийн засаг
Эмэгтэйчүүдийн манлайлал
Зууны нэг өдөр
Үндэсний мэдээллийн төв
Та үүнийг мэдэх үү
Сониуч нүд
Түүчээлэгч
Видео
Zuunii Medee Weekly
АН-ынхан албан тушаалаа хувааж эхэллээ
ZMS.MN
2017-02-09 10:08
 
1 мин
0
хуваалцах
243
үзсэн
Б.ДАМДИН-ОЧИР
Сар гаруй “цусаа гартал зодолдсон” АН-ынхан сүүлийн гурав хоногт “тосоо гартал тэврэлдэж” буй бололтой. АН-ын даргыг албан ёсоор зарладаг хурал /2017.1.30/ дээр яаж ч магадгүйгээрээ Ж.Батзандан оччихсон С.Эрдэнийг намын даргад хүлээн зөвшөөрлөө гээд сууж байсан. Харин нөгөө гурав нь очоогүй. Намынхаа сонгуулийн хороонд “...С.Эрдэнэ луйвардчихлаа” гэсэн гомдол гаргаад байсан юм. Тэгвэл түүнээс хойш тойрч дугуйран ээлж дараалж уулзалдсаар учраа олсон бололтой. Гурав хоногийн өмнөөс энд тэндхийн цахим хуудсуудаар АН-ын даргад нэр дэвшсэн таван хүн хамт хоол идэж, бие биедээ бэлэг өгч буй зурагнууд гараад эхлэв. С.Эрдэнэ нөгөөдүүлдээ мөнгөн тумбааш хийлгэн бэлэглэж, хамт татуулсан зурагаа олонд дэлгэсэн юм. АН эв нэгдэлтэй байна гэж харуулж байгаа нь тэр. Дөрвөн сар гаруйхны дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ сонгуульд амжилттай орохгүй бол зөвхөн С.Эрдэнэ ч бус намаараа “нуман тулгуурт” орно. Үүнийгээ мэдэж буй учраас худлаа ч гэсэн эвлэрлийн дүр эсгэх шаардлага АН-ынханд гарч байгаа юм. Энэ бүхнийг бодсон нэр дэвшигчид эхний ээлжинд эвлэрч харагдсан нь энэ. Ингээд АН-ыг хэрхэн зохион байгуулахаа ярилцацгаажээ. Намаа эвтэй байлгахын тулд тав салаад явсан гишүүдээ нэгтгэхээр нэр дэвшсэн таван хүн ямар нэг байдлаар намдаа албан тушаал хашихаар болж байгаа ажээ. Гэхдээ тавуулаа биш юм байна. Энэ хуваарилалтад АН дахь фракцуудын хүч, одоогийн нэр нөлөө ихээхэн үүрэгтэй байгаа юм байна. Одоогоор намын даргыг авсан Шонхор, “хөл гар сайтай” Алтангадас фракцууд гол тохироог хийж байгаа юм байна. Харин МҮДН хоёр хуваагдсан байдалтай байгаа. Нэг нь намдаа “үлдсэн” бол нөгөө хэсэг нь Ц.Нямдоржийн хэлснээр МАН-ын Хотын фракцтай нэг болчихоод байгаа гэнэ. Нэг ардчилал-ын хувьд фракц тарсныг намын даргын сунгаанаас өмнө мэдэгдчихсэн болохоор хуваариалалтад фракцын нэрээр оролцох боломжгүй болоод байгаа ажээ. Харин МоАХ фракц нам жимхэн байгаа дуулдана лээ. Тэнд харьяалагддаг нэлээд гишүүн нь Шонхор-ыг дагаад сонгуульдсан гэх мэдээлэл бий. АН эхний байдлаар хоёр дэд даргатай байхаар ярьж байна. Ж.Батзандан, Д.Эрдэнэбат хоёрын нэр явж байна. Генсекийн суудлыг Алтангадаст хуваарилжээ. Хэрэвзээ Н.Алтанхуяг АН-ын дарга, Ерөнхий сайд байсан гэх амбийцаа дарж чадвал намын генсекийн суудал түүнд байна гэсэн үг. Харин Лу.Гантөмөрийн хувьд ямар алба хаших нь одоогоор тодорхойгүй байна. Үүнээс гадна фракцуудад тэгш хуваарилсан тооны Нарийн бичгийн даргатай болохоор ярьж байгаа юм байна. Ийн АН юутай ч Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдээд эхлэв бололтой.
Эх сурвалж: "Зууны мэдээ сонин"
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zms.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Илгээх
Холбоотой мэдээ
Зэрлэг капитализмаа орхиж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмээ цогцлоон байгуулцгаая
2025-11-14
Зэрлэг капитализмаа орхиж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмээ цогцлоон байгуулцгаая
Д.Амарбаясгалан мэдэгдэл гаргаж, МАН-ын даргад өрсөлдөхгүй гэв
2025-11-12
Д.Амарбаясгалан мэдэгдэл гаргаж, МАН-ын даргад өрсөлдөхгүй гэв
Хэний төсвөөс 1.1 их наядыг танах вэ?
2025-11-05
Хэний төсвөөс 1.1 их наядыг танах вэ?
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж мэдэгдэл гаргав
2025-11-04
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж мэдэгдэл гаргав