Т.ДАЛАЙ
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор энэ сарын 5-ны өдрийн 16.00 цагийн орчимд БНХАУ-ын иргэн Ли Жан гэгч 42 настай эрэгтэй, Хятад улсын дугаартай цагаан өнгийн “Prado-150” автомашинаараа хилийн хаалтыг дайран нэвтэрсэн хэрэг гарчээ. Хил зөрчсөн этгээд нь БНХАУ-ын болон Монгол улсын хилийн хаалтуудыг машинаараа дайрч орон, Дорноговь аймгийн төв, Замын-Үүд сумаас хойш 30-40 км зайд зугтсан байна. Сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн, Хил хамгаалах алба, Тагнуулын албатай хамтран түүний үйлдлийг таслан зогсоожээ. Дээрх хэргийг харъяаллын дагуу Тагнуулын ерөнхий газрын Хилийн тагнуулын хэлтэст шилжүүлэн шалгаж эхэлжээ.
Эх сурвалж:www.polit.mn