Т.ДАЛАЙ
Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний хэт их ачаалал үүсэхээс урьдчилан сэргийлж амралтын өдрүүдээр дугаарын хязгаарлалт хийгдэхээр болжээ. Энэ сарын 11, 18-ны бямба гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн, хоёрдугаар сарын 12, 19-ний ням гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох зохион байгуулалтын арга хэмжээг аван ажиллахаар болжээ.
Эх сурвалж:www.polit.mn