М.ХҮСЛЭН
Ирэх 20 жилийн хугацаанд дэлхий даяар 300 сая хүн ажилгүй болно гэж “УинтирБоут” сэтгүүл мэдээлжээ. Учир нь автомашины жолоодлого автомат системд шилжиснээр жолоочийн мэргэжил устан алга болох аюултай болсон гэнэ. Хэдийгээр хэрэглээний загвар нь яг адилхан байх хэдий ч хэрэглэгч таксины үйлчилгээ авахын тулд апликэйшн ашиглаж, зөвхөн компьютертэй харьцах сонголт үлдэх гэнэ. Түүнчлэн хувьдаа автомашинтай иргэд заавал хагас жолоодлоготой автомашин худалдан авах хэрэгцээ шаардлагатай болж ирэх бөгөөд бүрэн гар жолоодлоготой автомашинаасаа татгалзахыг хүсэхгүй бол өндөр хэмжээний татвар төлөхөөс аргагүй байдалд хүрэх аж. Манай дэлхийн технологийн хувьсал ойрын 10 жилийн хугацаанд хурдтай явагдаж, авто ослын эндэгдэл, түүнээс гарах сөрөг үр дагавар багасах төдийгүй жолооч гэх мэргэжил бүрэн компьютер системийн гарт орох ажээ. 1950 оноос эхлэн дэлхийн ихэнх улс оронд хэдэн зуун сая хэрэглэгчтэй болсон тээврийн хэрэгслийн эрин үе ойрын хугацаанд өндөрлөж, хамгийн түрүүнд такси компаниудад бүртгэлтэй 70 сая жолооч ажилгүй болох юм байна.
Эх сурвалж: www.polit.mn