М.ХҮСЛЭН
Нигерийн шашны номлогч 130 эхнэртэй, Мухаммед Белло Абубакар 93 насандаа таалал төгсчээ. Орон нутгийн иргэд түүнийг “Эцэг” хэмээн нэрлэдэг аж. Нигерийн хэвлэлд 2008 онд түүнийг 86 эхнэртэй хэмээн бичиж байжээ. Харин саяхан өвчнөөр нас нөгчихөд Мухаммедийн ард 130 эхнэр нь бэлэвсэрч хоцорсон байна. Тэдний зарим нь жирэмсэн гэнэ. Эхнэрүүд нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа нөхөртэйгээ эмчлүүлэхээр ирж танилцсанаа, өвчнөөсөө бүрмөсөн эдгэрсэн тухайгаа ярьжээ. Мухаммед олон эхнэр авсныхаа төлөө шүүхэд хүртэл татагдаж явжээ. Шүүхээс түүнд дөрвөн эхнэрээ сонгон авч, бусдыг нь явуулахыг тушаасан ч Мухаммед биелүүлээгүй аж. Тэрээр 130 эхнэрээс 203 хүүхэдтэй болжээ.
Эх сурвалж: www.polit.mn