О.ЧУЛУУТ
Нийслэлийн МАН-ынхан хөлсний байрнаас нүүж энэ долоо хоногт завгүй өнжлөө. Тэд сүүлийн хэдэн сар хэрүүлийн бай болсон Нийслэлийн хүүхэд, залуучуудын ордны байрыг чөлөөлж Тусгаар тогтнолын ордон руугаа төрхөмдөө буцав. МАН-ынхан ийнхүү хотын мээр Э.Бат-Үүлийн дарамтаас гарчээ. Түүний нүүрийг харахтайгаа болсон МАН-ынхан цаашдаа АН-ынхан хууль бусаар хувьчилж авсан гэх хотын өмч, мэдлийн байрны асуудлыг зүгээр орхихгүй гэнэ. Тэд намынхаа хаяг, туг зэргийг одоогоор хуучин байрнаасаа авч яваагүй гэнэ.