Б.ОЧ
Өнгөрсөн даваа гаригт болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир бүлгийнхээ гишүүдийг цочтол “мэдэгдэл” хийсэн тухай мэдээлэл цацагджээ. Энэ талаар Төрийн ордон, улс төрийн хүрээнийхэн жиг жуг гэцгээж байгаа аж. Тодруулбал Л.Элдэв-Очир гишүүн “...Тавантолгойн гэрээг явуулах лобби бүлэг байгуулъя. Зардал, мөнгөө босго гэж хүмүүс над дээр орж ирлээ” гэж мэдэгдсэн гэнэ. Түүний гэнэтийн үгэнд цочирдсон бүлгийн гишүүд нь “...Хэн тэгсэн, ямар гишүүд тан дээр орсон юм. Нэрийг нь хэл” хэмээн шаардсан. Харин Л.Элдэв-Очир гишүүн “...Манай намын гишүүд биш” гэхэд “...Тэгвэл АН-ын гишүүд гэсэн үг үү?” гэжээ. Харин Л.Элдэв-Очир гишүүн өөр элдвийн тайлбар хэлээгүй байна. Харин МАН-ын бүлгийн зарим гишүүн “...Энэ тухай гишүүд амаа хамхиарай. Бүлэг дээрээ ийм юм яриад сууж байна гээд задрах юм бол нам муухай харагдана” гэж анхааруулсан. Бусад нь үүнийг дэмжсэн гэсэн мэдээлэл байгаа.
Тэгвэл Л.Элдэв-Очир гишүүний өрөөнд орж “...Мөнгөө босго. Тавантолгойн гэрээг явуулах длобби бүлэг байгуулъя” гэж “санал” тавьсан гишүүд хэн байв гэдгийг олон нийт сонирхож байна.
Эх сурвалж: www.polit.mn