Н.МӨНХЖИН

Цагаан ордны тэргүүн Д.Трамп АНУ-ыг Номхон далайг дамнасан хамтын ажиллагааны гэрээнээс гаргаж буй тушаалд гарын үсэг зурлаа. Тэрээр энэ гэрээг АНУ-ын эдийн засгийн гол аюул хэмээн үзсэн юм. АНУ Б.Обамагийн засаглалын үед энэ гэрээнд нэгдсэн. Трамп ажлын эхний өдрөө АНУ-ыг дээрх гэрээнээс гаргана гэж амлаад хэлсэндээ хүрчээ.

“Энэ бол америк ажилчны хувьд агуу том зүйл” хэмээн Трамп хэлжээ. Тэрээр нэгдүгээр сарын 20-нд тангарах өргөснийхээ дараа үг хэлэхдээ “Номхон далайг дамнасан хамтын ажиллагаа буюу чөлөөт худалдааны гэрээнээс гарна” гэдгээ тодорхой хэлсэн юм.

Трамп гадаад бодлогынхоо хүрээнд цэрэг арми, хууль сахиулах байгууллагыг тодорхой зүйл дээр дэмжинэ хэмээн мэдэгджээ. Дээрх гэрээнээс гарсан нь АНУ-ын гадаад бодлогын нэг чухал алхам болсныг Цагаан ордны сайтад онцолжээ.

нэмэлт