О.БҮРНЭЭ

 

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, 120 мянгатын 14, 15 дугаар байрны өмнө “Адоре пропертийз” компанийн барьсан 13 давхар зочид буудлын барилгыг оршин суугчдын эрх ашгийг хохироосон хэмээн үзэж хотын дарга Э.Бат-Үүл нураах шийдвэр гаргахаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Тиймээс Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Э.Хүрэлбаатарт барилгыг нураахад хэчнээн төгрөг шаардлагатайг долоо хоногийн дотор тооцож гарга гэсэн үүрэг өгсөн юм. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

 -Хотын дарга 13 дав­хар зочид буудлыг нураа­хад шаардагдах мөнгийг тооцолж гаргах үүргийг танд өгч байсан. Буулгахад ямар хэмжээний мөнгө шаардлагатай байгаа вэ?

-Энэ асуудлыг нэлээд нухацтай шийдэхгүй бол болохгүй. Нураахаар бол­сон 13 давхар барилгыг НМХГ-аас шалгаж байгаа.

 -Та бүхэн “Адоре про­пертийз” компанийнхантай уулзаж барилгыг нь буул­гахаар төлөвлөж байгаа талаар хэлсэн үү?

-Уулзаагүй.

   -Хотын дарга оршин суугчдад барилгыг нураана гэж амласан. Бүр хүйт­рэхээс өмнө буулгана гэж байсан. Шийдвэр өөрчлөгдөхгүй биз дээ?

-Хотын дарга худал амлаагүй. Энэ барилгыг буулгах боломжтой. Хам­гийн гол асуудал амар шийдэгдэхгүй. Тиймээс НМХГ-аас тухайн ба­рилгад шалгалт хийж байгаа.

Харин  “Адоре пропер­тийз” компанийн ажил­тантай утсаар холбогдоход “Энэ асуудлаар тайлбар өгөх дарга нар байхгүй” хэмээсэн юм.