Т.ДАЛАЙ
Монголын баячуудын гэрт хулгай орж, үнэт зүйлсээ алдсан хэрэг гарсан байна. БНСУ-ын иргэн зартай хулгайч Пак гэгч этгээд манай улсын олны танил, алдартай айлуудаас хулгай хийсэн байна. Тэрээр нүхтийн амны зургаан айлаас алтан бурхан, соёлын хосгүй үнэт эдлэлийг хулгайлсан байна. Пак нь БНСУ-д хэд хэдэн удаа хулгайн хэргээр шийтгүүлж байсан зартай нэгэн. Урьдчилсан байдлаар тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан гэж байна. Хулгайд эд зүйлсээ алдсан айлын дотор УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, "Гацуурт"-ын Л.Чинбат, цагдаагийн эрх бүхий албан тушаалтан, бизнесмэн н.Оргил зэрэг айл байгаа юм байна. Одоогоор 20 гаруй бурхан хулгайлсан нь тогтоогдсон байна.
Эх сурвалж:www.polit.mn